UBLife Logo
Спорт

Аонишики: Харүмафүжи аваргын Ама байсан үе шиг барилдана

Аонишики: Харүмафүжи аваргын Ама байсан үе шиг барилдана

Мэргэжлийн сүмо бөхийн шинэ од, Украины анхны комүсүби Аонишики ирэх Намрын тэмцээнд 11 ялахын төлөө барилдана гэж сэтгүүлчдэд ярьжээ. Комүсүби цол хүртсэнд нь баяр хүргэсэн ч тэрээр “Энэ бол замын тал хэсэг. Урд дахиад зам байна. Юуны өмнө озэки болох зорилготой” гэж ярьсан юм. 11 ялна гэдэг нь ч үүнтэй холбоотой. Учир нь санякү дээр 3 башёд 33 ялахад озэки болдог дүрэмтэй. Хэр барагтай толгой өндийхгүй, яаж ч түлхэж, алгадсан ухрахгүй, шаргуу, шуурхай түүнийг мэргэжилтнүүд ихэд үнэлж байгаа.

Аонишики сүмо мэх, барилдаанаас гадна бичлэг үзэж, сүмо бөхийн түүх ихэд судалдаг гэнэ. Тэрээр “Үлгэр дууриал болгох бөх маань Харүмафүжи аварга. Гэхдээ түүний Ама нэртэй байсан үеийнх шиг барилдах хүсэлтэй. Жижигхэн биетэй ч маш хүчтэй золгодог, ухрахгүй, ёстой сайхан давшиж барилддаг байсан” гэж ярьсан байна.  

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.