UBLife Logo
Дэлхий

Консерватив улс төрийн зүтгэлтэн Чарли Көрк буудуулж амиа алдав

Ub.life
Ub.life
Консерватив улс төрийн зүтгэлтэн Чарли Көрк буудуулж амиа алдав

Есдүгээр сарын 10-ны лхагва гарагт АНУ-ын консерватив улс төрийн зүтгэлтэн Чарли Көркийг Ютагийн их сургуульд “The American Comeback Tour” нэртэй үйл ажиллагааны үеэр илтгэл тавьж байхад нь буудсанаас болж амиа алджээ. Ойролцоох барилгаас түүний хүзүүн тус газар луу буудаж гэмтээснээр эмнэлэгт хүргэгдсэн боловч харамсалтай нь удалгүй нас барсан байна.

Чарли Көрк нь Доналд Трампын ойрын холбоотон бөгөөд түүний “Make America Great Again“ үзэл санааг нийтэд түгээхэд, ялангуяа залуу сонгогчдод хүргэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Барууны хүчтэй чиг баримжаатай, сайн илтгэгч, мэтгэлцэгч тэрбээр 18 насандаа “Turning Point USA” байгууллагыг үүсгэн байгуулж, либерал үзэл баримтлалтай Америкийн коллеж, сургуулиудад консерватив үзэл санааг түгээхэд хүчин чармайлт гаргадаг байв. Энэ удаагийн арга хэмжээ нь ч тэр, түүний их сургуулиудын кампус тойрох аяллын нээлт байсан бөгөөд оролцогчдыг хүйсийн илэрхийлэл, уур амьсгалын өөрчлөлт, гэр бүлийн үнэт зүйлсийн тухай мэтгэлцэхээр урьсан байжээ. Энэ мэдээг сонссон даруйдаа Доналд Трамп “Агуу, гайхалтай Чарли Көрк таалал төгсчээ. Америкийн нэгдсэн улсын залуусын зүрх сэтгэлийг Чарлигаас илүү мэдэрч, ойлгох хүн хаана ч үгүй” гэж эмгэнэл илэрхийлэв.

Түүний хэргийг одоогоор мөрдөн шалгаж байгаа бөгөөд эхний баривчилсан сэжигтэн этгээдүүд уг хэрэгтэй холбоогүй нь тогтоогдож суллагджээ. Улс төр, нийгмийн хуваагдал АНУ-д гүнзгийрч байгаа энэ үед үед улс төрийн идэвхтний амь насанд халдсан нь олон нийтийг цочроов. Ерөнхийлөгч Доналд Трамп уг үйл явдлыг “Америкийн хар өдөр” хэмээж, “улс төрийн аллага” гэж тодорхойлов.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\52.221.247.5
He died protecting what what killed him 🤷🏻‍♀️