Английн Ливерпүүл хотноо 9-р сарын 4-14-ний өдрүүдээр болж буй боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 66 орны 540 тулаанч хүч сорьж байна. Энэ наадамд Монголын 10 тулаанч өрсөлдснөөс хоёр боксчин медальд хүрсэн.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Л.Алтанцэцэг хүч сорьж, эхний тойрогт гоц мөргөсөн. Тэрбээр Туркийн тамирчин, 2022 оны дэлхийн аварга Айше Чагырир, Японы Хикару Шинохара нарыг 5:0-ээр буулган авч хүрэл медаль атгасан юм.
Харин мөнгөн медалийн төлөө Энэтхэгийн Мийнакши Хоодатай тоглоод ялагдсан.
Ингэж Л.Алтанцэцэг боксын ДАШТ-ээс хошой медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй боллоо. Тэрбээр өмнө нь Монголоос анхлан ДАШТ-ий мөнгөн медалийг авчирч байсан.
Түүнчлэн эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд тулалдсан А.Баттулга ДАШТ-ий финалд шалгарч, маргааш алтан медалийн төлөө тулалдахаар боллоо.