UBLife Logo
The Media Show

The Media Show | Медиа салбарын шилдэг илтгэгчдийн хэлэлцүүлэг 11-р сард болно

Ub.life
Ub.life
The Media Show | Медиа салбарын шилдэг илтгэгчдийн хэлэлцүүлэг 11-р сард болно

Хэвлэл мэдээллийн экосистемд чин эрмэлзэлтэй, мэргэжлийн, сахилга баттай соёлоор дамжуулан шударга, чадамжтай хэвлэл мэдээллийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой “The Media Show“ арга хэмжээ гурав дахь жилдээ болох гэж байна. Энэ арга хэмжээ нь сэтгүүлч, сэтгүүл зүй сонирхогчид төдийгүй контент бүтээх, бичиж туурвих сонирхолтой, хэвлэл мэдээллийг ойлгохыг хүссэн хэн бүхэнд нээлттэй зохион байгуулагддаг.

Туурвин бичих арга зүй, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа, технологийн хөгжлийн нөлөө зэрэг цаг үеийн онцлох сэдвүүдийг салбарын туршлагатай мэргэжилтнүүд болон шинэ санаа, санаачилга нэвтрүүлж буй залуус ч бас нэгэн тайзнаа алдаа, оноогоо нээлттэй хуваалцаж оролцогчидтой нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлдэг нь The Media Show-ийн онцлог билээ.

Энэ жилийн арга хэмжээ 11 дүгээр сард болох бөгөөд албан ёсны хуудсыг нь дагаж цаг тухайд нь шинэ мэдээллүүдийг аваарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.