UBLife Logo
Загвар
Жэйден Смит ‘’Christian Louboutin’’ брэндийн шинэ бүтээлч захирлаар томилогдлоо

Жэйден Смит ‘’Christian Louboutin’’ брэндийн шинэ бүтээлч захирлаар томилогдлоо

Дэлхий дахинаа улаан ултай гутлаар танигдсан Christian Louboutin брэнд анх удаа эрэгтэй загварын бүтээлч захиралтай болж буйгаа лхагва гарагт зарлалаа. АНУ-ын реппер, жүжигчин Жэйден Смит тус брэндийн 30 гаруй жилийн түүхэнд анхны эрэгтэй бүтээлч захирлаар томилогдсон юм. 

‘’The New York Times’’ сонины мэдээлснээр брэндийн үүсгэн байгуулагч Кристиан Лубутин эмэгтэй загвар, гутал эдлэлийн салбараа өөрөө удирдаж, харин Жэйден Смит эрэгтэй гутал, савхин эдлэлийн загвараас эхлээд кампанит ажлууд, бүтээлч талыг хариуцан ажиллах ажээ. Смит анхны загваруудаа ирэх оны нэгдүгээр сард Парисын загварын долоо хоногийн үеэр танилцуулна. Түүнчлэн Смит аль хэдийн ажилдаа орж, Парис руу нүүсэн байна.

Бүтээлч захирлаар сонгогдсон талаараа Жэйден Смит “Энэ бол миний амьдралдаа хүлээж буй хамгийн том хүндэтгэлүүдийн нэг бөгөөд нэр төрийн хэрэг. Кристианы брэндийнхээ төлөө хийсэн бүхнийг үргэлжлүүлнэ гэдэг том хариуцлага надад оногдож буй нь мэдрэгдэж байна” хэмээн хуваалцсан юм. Харин Кристиан Лубутин “Жэйден бол энэ суудалд тохирох цорын ганц хүн. Түүнд аливааг өөр өнцгөөс харах, өөрчлөн шинэчлэх өөрийн гэсэн арга байдаг” гэжээ. Жэйден Смитийг энэ суудалд томилсноор Кристиан Лубутин эмэгтэй загварууддаа илүү анхаарч, өргөжүүлэх боломж, зайг түүнд олгоно гэж үзэж байгаа ажээ. 

Эх сурвалж: The New York Times

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.