UBLife Logo
Загвар

Хагас нүцгэн Хайди Клум, бараг нүцгэн эрчүүд буюу Парисын загварын шоу

Хагас нүцгэн Хайди Клум, бараг нүцгэн эрчүүд буюу Парисын загварын шоу

Энэ намрын загварын 7 хоногийн шоунууд Францын нийслэлд өндөрлөлөө. Парисын Загварын 7 хоног алдартай зочид, оддоор бусдаасаа хавьгүй илүү байлаа. Хайди Клум,  Шарлиз Терон зэрэг оддоос гадна шинэ залуу инфлюэнсерүүд гэрэл зурагчдын анхаарлыг татаж байлаа. Сонин, хачин зүйл мэдээж олон гарсан. Фитнес-блогчин Кинга Штрогов олны өмнө шууд л нүцгэлсэн бол олон зочид “тунгалаг” хувцас сонгожээ. Vetements брэндийн үзүүлбэр дээр моделиуд банзлын оронд дэр углаад тайзан дээр гарсан бол Grounds-ийн дизайнерууд загвар өмсөгчдөө хорхой болгосон байлаа. Ингээд Парисын загварын шоуны хамгийн эсэргүү загваруудтай танилц.

Германы супермодель Хайди Клум дахиад л олныг бужигнуулсан. Энэ удаад Vetements брэндийн “нүцгэн” даашинзтай иржээ.

Өнгөрсөн улирал Maison Margiela брэндийн моделиуд гар дорхи материалаар хийсэн маскаар нүүрээ хаасан байсан бол энэ удаад амандаа 4 оёдолтой гарч ирлээ.

Их Британийн дуучин Рита Ора Balenciaga-гийн хүлээн авалтанд ирэхдээ 1970-аад оны стилийг сонгосон байв. Леопард хээтэй цамц, савхин дотуур өмд, Giuseppe Zanotti гутал.

Вивьен Вествуд өнгөрсний дараа түүний брэндийг нөхөр Андреас Кронталер нь залгамжилсан. Түүний дотуур өмд, гурван хос костюмын хослол.

Алессандро Микелегийн бүтээсэн Valentino шинэ загварууд мөн л алс тэртээ 1970-аад оныг санагалзсан ч халуун төрхийг илэрхийлэхээ мартсангүй.

Mugler мөн л эмэгтэй хүний нүцгэн гоо сайхныг алдаршуулах дуртай.

Алдартай фитнес-блогчин Кинга Штрогов Tom Ford брэндийн шоун дээр папарацци нарын анхаарлыг ихэд татсан.

Jean Paul Gaultier брэндийн эмэгтэй модель эр хүнийг бие дээрээ зураад гарч ирсэн.

Швед дуучин Лорин Vetements шоуны зочин.

Үс арьс, доор суудалтай өмд моодонд хэвээр байгааг харуулсан.

Vetements шоун дээр уранхай даашинз, дэр-банзал гол зүйл нь байв.

Comme des Garçons жил болгон л анхаарал татдаг.

Etam дотуур хувцасны брэнд энэ жил хурц өнгөтэй ч нэвт харагддаг загвартай иржээ.

Өмнөд Африк, Америкийн жүжигчин, модель Шарлиз Терон.

Дизайнер Issey Miyake өргөн мөр, эсгүүртээ анхаарлаа хандуулсан.

Гитарчин Виктория Де Анджелис, рэп дуучин Ice Spice нар Vivienne Westwood шоун дээр.

Загварын блогчин Фридер Селл торгон шорттой ирсэн байв.

Оросын супермодель Алеся Кафельникова мөн л нүцгэн даашинзтай.

Ирландын дуучин Bambie Thug мөн л “нүцгэн”.

Кайли Женнер Парист Кендалл эгчээ дэмжихээр ирсэн.

Grounds брэнд энэ жил Японы аймшгийн киноноос сэдэвлэж, моделиудаа хорхой болгосон байсан.

Энэ улирлын гол трэнд үс арьс, хээ угалз байх болно.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.