Бидний үзэх дуртай “Scary movie“ кинонд эрэгтэй тверк бүжигчдийг сонгон шалгаруулж буй зар яг одоо интернэтэд шуугиан тарьж байна.
Зарим нь “Би эмэгтэй, бас тверк хийж чадахгүй, АНУ-д ч амьдардаггүй хэрнээ очиж шалгаруулалтад оролцмоор байна“ гэжээ.
Танд тухайн зарыг орчуулан хүргэвээс ингэж харагдаж байна.

Ажлын байрны тодорхойлолт
“Scary Movie VI“ кинонд оролцох эрэгтэй тверк бүжигчдийг АНУ-ын Атланта хотод сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байгаа аж. Энэ бол хошигнол, өөрийн өвөрмөц тал, хөдөлгөөний ур чадвараа том дэлгэцээр гаргах боломж болохыг олон хүн онцолж байна.
Ажлын хариуцлага
Өөртөө итгэлтэй, дур булаам байдлаар камерын урд тверк хийх
Бүжиг, хөдөлгөөндөө эрч хүч, хөгжилтэй байдлыг шингээх
Хүссэн үр дүнг гаргахын тулд кино багтай хамтран ажиллахад нээлттэй байх
Шаардлага
Эрэгтэй байх, мөн авьяастай,
Хар арьстай эрчүүд давуу талтай болно
18-аас дээш насныхан
Атланта хотод амьдардаг эсвэл ажиллах боломжтой байх
Тверк хийх чадвартай, камерын урд чөлөөтэй байх
Цалинтай
