UBLife Logo
Кино

Өш хонзонгийн тухай өгүүлсэн хамгийн агуу 10 кино

Өш хонзонгийн тухай өгүүлсэн хамгийн агуу 10 кино

Энэ сарын эхээр Collider.com сайтаас өс хонзон авах тухай өгүүлсэн хамгийн шилдэг кинонуудын жагсаалтыг гаргалаа. Жагсаалтад өнгөрсөн зууны бүтээлээс эхлээд шив шинэхэн кино ч багтжээ. Ингээд өшөө авах дуртай үзэгчдэдээ зориулж байна.  

Point Blank, 1967

Улс: АНУ

Төрөл: боевик, триллер, гэмт хэрэг

Найруулагч: Жон Бурмен

Чансаа: 7.0

Уокер хэмээх дээрэмчнийг хамтрагчид нь нэгэн дээрмийнхээ дараа үхлүүт орхиод зугтана. Арай ядан амьд үлдсэн тэрээр Лос-Анжелест эргэн ирж, урван тэрсэлсэн бүхнээс өшөөгөө авна. Жирийн л гэмт хэргийн кино ч монтаж, дуу, гэрэл, өнгө нь гайхамшигтай. Ли Марвин замналынхаа хамгийн сайн дүрийг бүтээсэн.

Akmareul boattda, 2010

Улс: БНСУ

Төрөл: триллер, боевик, гэмт хэрэг

Найруулагч: Ким Жи-ун

Чансаа: 7.6

Нууц тагнууд Су-хэний эхнэр харгис цуврал алуурчны гарт үхнэ. Өшөө авахаар шийдсэн Су хэрэгтнийг цагдаа нарт өгөхгүйг хичээж, өөрийн тоглоомыг эхлүүлнэ. Алуурчныг барьж аваад, суллаж, бас дахин барьж, суллаад л ёстой тоглоом гэлтэй.

Ajeossi, 2010

Улс: БНСУ

Төрөл: боевик, гэмт хэрэг, триллер

Найруулагч: И Жон-бом

Чансаа: 7.7

Тусгай албанд ажиллаж байсан эр жижигхэн ломбард ажиллуулаад тайван амьдарч байлаа. Гэвч таньдаг охиныг нь хүмүүс хулгайлснаар амьдрал өөрчлөгдөнө.

Dip huet seung hung, 1989

Улс: Хонконг

Төрөл: боевик, гэмт хэрэг, драм

Найруулагч: Жон Ву

Чансаа: 7.7

Мэргэжлийн алуурчин Чэн ажлаа хийж байгаад нэгэн дуучныг санамсаргүй шархдуулж, хараагүй болгоно. Эмэгтэйд туслахын тулд мөнгө хэрэгтэй. Цагдаа нар түүнийг хөөж, мафиуд ч гэсэн Чэнээс салахын түүс болно. Жон Вугийн шилдэг кино.

Agassi, 2016

Улс: БНСУ

Төрөл: мелодрам, триллер, драм, түүхэн

Найруулагч: Пак Чхан-ук

Чансаа: 7.7

1930-аад оны Солонгос. Луйварчин бүсгүй Сук-хи нэгэн эртэй нийлж, баян язгууртан авхайн хөрөнгийг авахаар зарцаар орно. Гэвч эмэгтэйчүүд хоорондоо ойртсоор харин луйварчин эрийг занганд оруулах юм. Эротик триллер.

Memento, 2000

Улс: АНУ

Төрөл: триллер, детектив, драм, гэмт хэрэг

Найруулагч: Кристофер Нолан

Чансаа: 7.9

Леонард Шелби гэмтсэнийхээ дараа ой санамжаа алджээ. Эхнэрийг алсан хүнийг олохоор тэр полароид зураг ашиглан, хэргийг бага багаар сэргээнэ. Үйл явдал нь өрнөлт сайтай кино.

Gone Girl, 2014

Улс: США

Төрөл: триллер, драм, детектив

Найруулагч: Дэвид Финчер

Чансаа: 8.0

Хуримынхаа тав дахь жилийн ойн баяр дээр Эми Данн гэнэт алга болно. Нөхөр нь сэжиглэгдэж, хэргийн мөрдлөгө хэвлэлийн шоу мэт болно. Илэрсэн шинэ баримт бүр хэргийг хэцүү болгосоор.

Oldeuboi, 2003

Улс: БНСУ

Төрөл: триллер, детектив, драм, гэмт хэрэг

Найруулагч: Пак Чхан-ук

Чансаа: 8.1

О Дэ Су хэмээх жирийн нэгэн эрийг хүмүүс хулгайлж, 15 жил ямар ч тайлбаргүй хорино. Гэнэт суллагдсан тэрээр мэдээж өшөө авахаар хичээнэ. Харин тааврыг тайлах ойртох тусам элдэв муухай нууцууд гарч ирээд л. Энэ бол өшөө авах түүхийг эмгэнэлт бүтээл болгосон найруулагчийн гавьяа.

Kill Bill: The Whole Bloody Affair, 2006

Улс: АНУ

Төрөл: боевик, триллер, гэмт хэрэг

Найруулагч: Квентин Тарантино

Чансаа: 8.2

Болзоот бүсгүйг түүний хайрт Билл, хамтран ажиллагчид нь бүгд алахыг оролдоно. Дөрвөн жил ухаангүй байсны эцэст сэрсэн бүсгүй өшөө авч эхлэх юм. Сонгодог бүтээл.

The Prestige, 2006

Улс: Их Британи, АНУ

Төрөл: триллер,зөгнөл, драм, детектив

Найруулагч: Кристофер Нолан

Чансаа: 8.5

Эртний Английн хоёр илбэчний өрсөлдөөн. Тэдний өрсөлдөөн урлаг, шинжлэх ухаан, ёс суртахууны хэмжээг давж, дайн дажин болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.