UBLife Logo
Спорт

Монголын футзалын шигшээ Австрали, Кувейт, Энэтхэгийн багуудад хожигдлоо

Монголын футзалын шигшээ Австрали, Кувейт, Энэтхэгийн багуудад хожигдлоо

2026 оны футзалын Азийн АШТ-ий урьдчилсан шатны “А” хэсгийн тоглолтууд есдүгээр сарын 20-24-ний өдрүүдээр Кувейт улсад явагдаж өндөрлөв.

“А” хэсэгт Монгол, Австрали, Кувейт, Энэтхэгийн шигшээ багууд хуваарилагдсан юм.

Монголын багийнхан Австралийн шигшээд 8:1-ээр, Кувейтийн багт 6:2-оор, Энэтхэгийн шигшээд 3:0-ээр хожигдлоо.

Австралийн эсрэг Э.Пүрэвдорж гоолдсон бол Кувейтийн хаалганд Т.Анхбаяр хоёр гоолыг шигтгэсэн байна.

“А” хэсгийг Австрали болон Кувейтийн багууд тэргүүлж, 2026 онд Индонез улсад болох футзалын Азийн АШТ-д оролцох эрхээ авсан юм.

Сонирхуулахад, мөнхүү тэмцээнд Иранчууд 13 удаа түрүүлсэн бол Японы багийнхан дөрвөнтөө түрүүлсэн байдаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.