UBLife Logo
Спорт

Агуу Месси хет-трик хийж, ДАШТ-ий мэргэн буудагчдыг тэргүүллээ

Агуу Месси хет-трик хийж, ДАШТ-ий мэргэн буудагчдыг тэргүүллээ

ДАШТ-ий өнөөдрийн тоглолтууд гоол ихтэй, ярих зүйл олон байлаа. Килиан Мбаппе, Браут Холанд хоёр тус бүр хоёр гоол хийгээд байтал агуу Месси гарч ирээд гурвыг оруулж, алдарт Клозетой тэнцээд ирлээ.

ДАШТ-ий мэргэн буудагчид

Мирослав Клозе (Герман): 16 гоол, 24 тоглолт.

Лионель Месси (Аргентин): 16 гоол, 27 тоглолт.

Роналдо (Бразил): 15 гоол, 19 тоглолт.

Килиан Мбаппе (Франц): 14 гоол, 15 тоглолт.

Герд Мюллер (Герман): 14 гоол, 13 тоглолт.

Жюст Фонтен (Франц): 13 гоол, 6 тоглолт.

Пеле (Бразил): 12 гоол, 14 тоглолт.

Юрген Клинсманн (Герман): 11 гоол, 17 тоглолт.

Шандор Кочиш (Унгар): 11 гоол, 5 тоглолт.

Өнөөдрийн тоглолтод Лео Месси хэд хэдэн хувийн болон хувьсгалын рекорд тогтоолоо.

●‎ Месси зургаан ДАШТ-д тоглосон анхны хөлбөмбөгч. Мексикийн Гильермо Очоа нээлтийн тоглолтод сэлгээнд суусан бол Криштиану Роналду тоглоогүй байгаа.

●‎ Лео анх удаа ДАШТ-д хет-трик хийлээ. Өмнө нь хоёр удаа 2 гоол оруулж байсан юм.

●‎ 14, 15, 16 дахь гоолоо ийнхүү нэг тоглолтод орууллаа. Нэг дор Килиан Мбаппе, Герд Мюллер хоёрыг ардаа орхиод дараа нь Роналдог гүйцэж, рекорд эзэмшигч Мирослав Клозетэй тэнцлээ. Дасгалжуулагч амраах гэж сэлгэсэн тул шинэ рекордоо дараагийн тоглолт хүртэл үлдээлээ.

●‎ Шигшээ багтаа 200 дахь тоглолтоо хийлээ. Түүний өмнө Португалын Роналду (228), Кувейтын  Бадер аль-Мутава (202) хоёр л байгаа . Лео энэ ДАШТ-д кувейт залууг гүйцэх боломжтой.

●‎ Тэр замналынхаа турш 915 гоол оруулсан. Үүнээс 120 нь шигшээ багт. Нийт 1157 тоглолтод оролцсон.

● Зургаан ДАШТ-ээс тавд нь гоол оруулсан. 2010 оны ДАШТ-д гоол хийлгүй, нэг оновчтой дамжуулалттай өнгөрсөн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...