Өнөөдөр өглөө болсон ДАШТ-ий Ирак, Норвегийн тоглолтод Эрлинг Холанд хоёр гоол орууллаа. Баг нь ч 4:1 ялалт байгуулсан юм.
Харин түүний өмсгөл дээр бидний харж дассан Холанд биш Браут Холанд гэж бичсэн байлаа. Энэ бол түүний ээждээ үзүүлж байгаа хүндлэл байлаа.
Түүний ээжийг Гри Марита Браут гэдэг. Холанд 2019 оны залуучуудын ДАШТ дээр нэрээ Эрлинг Браут Холанд гэж бүртгүүлсэн байдаг. Гэхдээ тэр клуб, шигшээ багтаа ч аавынхаа нэрээр тоглож байлаа.
Гэхдээ тэр олон нийтийн сүлжээндээ өөрийгөө Браут Холанд гэж нэрлэдэг. Одоо харин шигшээ багийн өмсгөл дээрээ ээжээ хүндэлж байгаа нь энэ юм.

Гри Марита Браут мэргэжлийн тамирчин байсан. 1990-өөд онд Норвегийн 7 төрөлтийн (уртын харайлт, өндрийн харайлт, жад, бөөрөнцөг, гүйлт, саадтай гүйлт). Харин Альф-Инге Холандтай танилцаад зодог тайлж, амьдралаа гэр бүлдээ зориулсан юм. Гэхдээ хүүдээ тэр тамирчны генээс гадна хатуужил өвлүүлсэн. Багадаа Холанд 5 настайдаа уртын харайлтын дэлхийн рекорд (мэдээж 5 настайчуудын) 1,63 метр тогтоосныг хэн ч эвдэж чадаагүй байна.

Холандын аавын найз, шигшээ багийн хамтрагч асан Ян Оге Фьортофт “Та нар “Лидс” багийн хувцас солих өрөөнд хоёр мэргэжлийн тамирчны дунд бүрэлдсэн хүүхдээс өөр юу хүлээх гэ” хэмээн алиалж байсан удаатай.

Норвегичууд ээжийнхээ овгийг нэрдээ нэмэх явдал их байдаг. 1923 оны Норвегийн хуулиар эхнэрүүд нөхрийнхөө, хүүхдүүд аавынхаа овгийг авах ёстой байлаа. Харин 2003 оны шинэчлэл өөр боломж олгосон юм. Одоо олон эмэгтэйчүүд нөхөрт гарсан ч өөрийн овгоороо явдаг болсон. Хүүхдүүд ч аав, ээж хоёрынхоо овгийг авдаг тохиолдол нэмэгдсээр. Жишээ нь, агуу шатарчин Магнус Карлсений бүтэн нэр нь Свен Магнус Ээн Карлсен. Ээн гэдэг нь ээж нь билээ.
Одоо Холандаар гэр бүл нь төдийгүй Норвег орон тэр чигээрээ бахархаж байна.
