UBLife Logo
Дэлхий

Молдавын сонгуульд Европын талын нам ялалт байгууллаа

Молдавын сонгуульд Европын талын нам ялалт байгууллаа

Молдавын парламентын сонгууль явагдаж, Ерөнхийлөгч Майм Сандугийн Европын талыг баримтлагч "Үйл ажиллагаа ба эв нэгдэл" нам ялалт байгуулж, ОХУ-ын талыг баримтлагч сөрөг хүчин ялагдлаа.

Сонгуулийн хуудсын 97 хувийг тоолсны дараа "Үйл ажиллагаа ба эв нэгдэл" нам 49,7 хувийн санал авсан байгаа нь тус нам парламентын 101 суудлын 54-ийг нь авах нь тодорхой болжээ гэсэн үг юм.

Европын талын бас нэгэн нам болох “Альтернатив” блок найман суудалтай болоод байна. Харин ОХУ-ын нөлөөнд байдаг “Эх орончдын холбоо” нам 24,5 хувийн саналаар 27 депуттай болсон байна.

Энэ гурван улс төрийн хүчнээс гадна парламентад үндэсний консерватив үзэлт “Ардчилал гэртээ” нам, Молдавыг Румынтэй нэгтгэх зорилготой “Манай нам” нам суудал авч чадлаа.

“Манай нам” намын тэргүүн Ренато Усатый сонгуулийн дараах хэвлэлийн бага хурал дээр “Бид оросуудтай ч, "Үйл ажиллагаа ба эв нэгдэл" намтай ч гэрлэхгүй” гэж мэдэгдсэн юм. Харин Оросын талын намын удирдагч Игорь Додон ялалтаа тэмдэглэн, жагсахыг дэмжигчиддээ уриалжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.