АНУ-ын Мичиган мужийн Гранд-Бланк хотын Есүс Христийн мормон сүмд зэвсэгт халдлага гарлаа. Зэвсэгтэй этгээд Ням гаригийн өглөөний номлолын үеэр сүмийн хаалгыг машинаар дайран, гал нээсэн байна. Сүмд хэдэн зуун сүсэгтэн цугларсан байсан бөгөөд хоёр хүн алагдаж, есөн хүн шархадсан байна.
Халдлага өглөөний 10:25 цагт болсон. Сэжигтэн этгээд болох 40 настай Томас Жейкоб Сэнфорд халдлагын дараа сүмийн байшинг шатаагаад цагдаа нарын суманд өртөн, амиа алджээ.
Хэрэгтний гэрт нэгжлэг хийж байгаа ч одоогоор аллага үйлдэх болсон шалтгаан тодорхойгүй хэвээр байгаа юм. Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн “Truth Social” сүлжээнд энэ хэргийг “АНУ-ын христийн шашинтнуудын онилсон бас нэгэн гэмт хэрэг” гэж нэрлэсэн байна.