Аваргуудын лигийн нээлтийн тойрогт “Ливерпүүл”-тэй тоглоод 3:2 харьцаатайгаар хожигдсон “Атлетико Мадрид” багийнхан мягмар гарагт харин “Айнтрахт Франкфурт”-тэй хүч сорьсон.
“Метрополитано” цэнгэлдэхэд өрнөсөн энэ тоглолтод талбайн эзэд 5:1-ээр хожсон юм.
Мөнхүү тоглолтыг өмнөх тойрогт бандуулсан “Атлетико”-гийн дасгалжуулагч Диего Симеоне үзэгчийн сандлаас харсан.
Талбайн эздээс Жиакомо Распадори, Робин Ле Норманд, Антуан Гризманн, Симеоне, Жулиан Альварес нар гоолдсон юм.
Тус клубийн бүх цаг үеийн мэргэн буучаар тодроод буй Антуан Гризманн “Атлетико Мадрид”-ын төлөө 200 гоол оруулсан анхны тоглогч болж, түүхэнд нэрээ дархаллаа.
Аваргуудын лигийн гуравдугаар тойрогт “Атлетико Мадрид” багийнхан Эмиратес цэнгэлдэхэд зочилж “Арсенал”-тай тоглох бол “Франкфурт”-ийн залуус талбайдаа “Ливерпүүл”-тэй хүч сорино.
