Казахстаны Алматы хотноо есдүгээр сарын 19-30-ны өдрүүдэд болсон шатрын өсвөр үеийхний ДАШТ-д 88 орны 842 тамирчин цэц сорив.
Мөнхүү тэмцээний охидын 10 хүртэлх насныхны ангилалд 115 тамирчин өрсөлдөж Чинзоригийн Нандинжигүүр мөнгө, 8 хүртэлх насныхны ангиллаас Болд-Эрдэнийн Цэлмэг хүрэл медалийг атгасан байна.

