UBLife Logo
Спорт

Гологдсон Расмус Хойлунд ахин гялалзах болов

Гологдсон Расмус Хойлунд ахин гялалзах болов

Аваргуудын лигийн хоёрдугаар тойрогт оноолт таарсан “Наполи” болон “Спортинг” багуудын тоглолтод 2:1-ээр талбайн эзэд ялсан.

Энэ тоглолтын үеэр Расмус Хойлунд дубль толилуулсан юм. Түүнд Кевин де Брейне хоёр гоолын дамжуулалтыг бэлдэж өгсөн.

Хойлунд Италийн “Аталанта”-д гялалзаж “Манчестер Юнайтед” руу өндөр үнээр зарагдсан ч, түүнийг хангалттай бус гэж үзээд ахин Итали руу нь цөлсөн юм.

Харин тэр “Наполи”-д зээллэгээр ирээд таван тоглолтод гурван гоол оруулаад байна. Энэ нь “Манчестер Юнайтед”-ийн төлөөх сүүлийн 35 тоглолтодоо оруулсан нийт гоолтой нь тэнцчихээд байгаа юм.

“Де Брейне бол гарцаагүй домогт тоглогч юм. Түүнийг бөмбөгтэй байх үед шуудхан өөртөө хэрхэн зай гаргах тухай л бодож эхэлдэг. Ийм агуу тоглогчийн дэргэд ирсэндээ баярлаж байна” гэж Хойлунд хэлсэн.

Де Брейне өдгөө Аваргуудын лигт 27 гоолын дамжуулалтыг бүртгүүлээд буй. Тэрбээр Зинедин Зидан, Андрес Иньеста нарыг гүйцэж, мөнхүү тэмцээний бүх цаг үеийн шилдэг дамжуулагчдын тавдугаарт эрэмблэгдээд байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\47.129.134.26
Манчестер Юнайтедаас явсан хүн бүр очсон багууддаа муугүй байнаа. Роналда очоод юу ч өөрчлөгдөөгүй байнаа гээд буцаж байсан. Тэр баг өөрөө менежмент энэтэрээ өөрчхгүй бол хэн ч очоод хэцүү болсон бололтой