UBLife Logo
Кино

“Татар” уран сайхны кино “Улаанбаатар” кино наадмын долоон номинацид нэр дэвшжээ

“Татар” уран сайхны кино “Улаанбаатар” кино наадмын долоон номинацид нэр дэвшжээ

17дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 8-15-ны өдрүүдэд болно.

“Улаанбаатар” олон улсын кино наадмын “Хангарди” шагнал гардуулах ёслолд “Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн “Татар” уран сайхны кино долоон номинацид нэр дэвшин өрсөлдөхөөр болжээ. Тодруулбал, “Татар” хамтлаг, “Аранжин пикчерс”, “Promix sound”, “Red point media”, “SO media”-гийн хамтран бүтээсэн “Татар” уран сайхны киноны уран бүтээлчид шилдэг уран сайхны кино, шилдэг найруулагч, шилдэг зохиолч, шилдэг продюсер, шилдэг зураглаач, шилдэг зураач, шилдэг эрэгтэй гол дүр зэрэг номинацид нэр дэвшсэн байна.

Мөн түүнчлэн тус наадмын Монгол киноны хэсэгт “Татар” уран сайхны кино сонгогдсон бөгөөд тус уран бүтээлийг аравдугаар сарын 9-нд 20.00 цагаас “Prime Cineplex Encanto” кинотеатрт толилуулах юм байна.

Ташрамд дурдахад, “Татар” уран сайхны есдүгээр сарын 19-нд албан ёсны нээлтээ хийснээсээ хойш бүх кино театруудаад үзэгчдэд хүрч буй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.