UBLife Logo
Кино

Энэ намар нээлтээ хийж буй зүрх салгалуулам 11 аймшгийн кино

Энэ намар нээлтээ хийж буй зүрх салгалуулам 11 аймшгийн кино

Навчис шарлаж, салхи жихүүдэс хүргэх энэ үед жинхэнэ айдсыг мэдрүүлэх шинэ кинонууд ар араасаа хөвөрч байна. Аймшгийн киноны хорхойтнуудад зориулан 2025 оны 9 болон 10-р сард нээлтээ хийж буй хамгийн өндөр хүлээлттэй 11 бүтээлийг онцолж байна.

1. Coyotes

Зэрлэг байгаль, чимээгүй ангуучид, ор мөргүй алга болсон хүмүүс... Тэд амьд гарч чадах уу?

2. V/H/S/Halloween

Домогт V/H/S цувралын Хэллоуиний баярын тусгай анги. Эртний кассет дээр үлдсэн хар дарсан зүүднүүд дахин амь орно.

3. Bone Lake

Гүнзгий ойн дунд орших нууцлаг нуур. Нэгэнт очвол буцаж ирэх боломжгүй газар.

4. Good Boy

Шинэ байшинд нүүн ирэхэд нь тэнд байх аймшигт, хараалт зүйлс эзнийг нь хөнөөхөөр оролдож эхлэх бөгөөд нэгэн нохой энэ бүхнийг харж анзаарч, бас аврахыг оролдож буй тухай өгүүлнэ.

5. Scurry

Харанхуй хонгилын гүнд, хүн төрөлхтөн урьд өмнө тулгарч байгаагүй аюулыг мэдэрнэ.

6. She Loved Blossoms More

Зөөлөн цэцэгсийн дунд нуугдсан харгис өнгөрсөн, гоо сайхан аймшигтай хослох үеийн мэдрэмжүүд…

7. Vicious

Нэгэн нууц хайрцгийг хүлээн авсан охин тэр дотор гурван зүйл хийнэ. Хэрэгтэй, үзэн яддаг бас хайрладаг гурван зүйлээ хайрцагт хийсний дараагаас түүний амьдрал хар дарсан зүүд болж хувирах болно.

8. Black Phone 2

2022 оны шуугиан тарьсан киноны дараагийн анги өндөр хүлээлт дүүрэн байна. Үхэгсдээс ирэх дуудлага дахин үргэлжилнэ.

9. The Strangers – Chapter 2

Танихгүй хүмүүсийн харгис хэрцгий довтолгоо үргэлжлэх болно. Хаалгаа түгжсэн ч, нуугдсан ч аврал байхгүй.

10. Frankenstein

Сонгодог зохиолын шинэчлэгдсэн, орчин үеийн дүрслэл. Гильермо Дель Торогийн найруулгаар бидэнд хүрэхэд тун ойрхон байна.

11. Shelby Oaks

Бодит үйл явдлаас сэдэвлэсэн, нууцлаг байдлаар алга болсон хэргийн мөрөөр явах аймшигт аялал.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.