Энэ жил Хятадад Намрын дунд сарын баяр (中秋节 — Zhōngqiū Jié) Үндэсний баяртай (国庆节 — Guóqìng Jié) давхцсан тул аравдугаар сарын эхний 7 хоногийг улс орон даяараа хөл хөдөлгөөн ихтэй тэмдэглэж байна. Энэ сарын 1-8-нд БНХАУ-ын кино театруудын орлого 1,6 тэрбум юань буюу 225 сая ам.долларт хүрчээ.
Иргэд баярын өдрүүдийг гэр бүлээрээ кино үзэж өнгөрүүлэх дуртай байдгаас гадна энэ жил хэд хэдэн хит бүтээл гарсантай холбоотой.

Одоогийн байдлаар кино театрт хамгийн их үзэгчтэй байгаа кино бол эх оронч сэдэвтэй, дайны тухай "The Volunteers: Peace at Last" кино бөгөөд найруулагч Чэнь Кайгэгийн “"The Volunteers” киноны гурав дахь хэсэг. 1950-1953 онд Америкийн эсрэг тэмцэл болон Солонгосын ард түмэнд тусламж үзүүлж байх үеийн хүнд тулаан, гэрээ хэлэлцээр хийх явцыг харуулжээ.

Дараа нь "Evil Unbound” кино орсон нь Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы 731 отрядын харгислал, гэм буруугүй хүмүүсийн үхэл, хувь заяаг харуулсан бүтээл юм.

“A Writer's Odyssey II” гуравдугаар байрт жагсаж байгаа. Бодит амьдрал, уран бүтээл дэх хийсвэр ертөнций хооронд хямралд ороод аялж байгаа зохиолчийн тухай кино.
Энэ жил Хятадад нийт 300 кино нээлтээ хийжээ.