Одоогоос 15 жилийн өмнө 2010 оны аравдугаар сарын 6-нд Instagram сүлжээ “төрсөн” юм. Хоёр жилийн дараа тус сүлжээг Facebook нэг тэрбум ам.доллароор худалдан авч байлаа. Ингээд төрсөн өдрийг нь тохиолдуулан, Instagram хуудасны түүх, сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
Инстаграм үүсээд ганц сарын дотор нэг сая гишүүнтэй болсон. Харьцуулахад нэг сая харилцагчтай болох гэж Twitter хоёр жил зарцуулж байжээ.
Одоо Instagram 600 сая гаруй аккаунттай. Цаашдаа ч нэмэгдсээр байна.
Instagram анх iPhone утасны жирийн нэг апп байлаа.
Хэрэгтэй аккаунт, сонирхолтой гэрэл зураг олоход нь туслах гэж 2011 онд хэштаг гаргажээ.
2011 онд Instagram “iPhone-ий оны шилдэг апп” шагналыг Apple компаниас хүртэж байлаа.
Android хэрэглэгчид инстаграмд 2012 оны хавар л холбогдож чадсан.

2012 оны дөрөвдүгээр сард Facebook тэр үеийн рекорд наймаа болох нэг тэрбум ам.доллароор Instagram-ийг худалдан авсан.
2014 он гэхэд тэнд 16 тэрбум ширхэг зурагтай пост орсон байв.
2015 оноос Instagram зар сурталчилгаа идэвхтэй явуулдаг болж, брэндүүдэд фото галерей нэмж өгчээ.
2016 оны гуравдугаар сард видео бичлэгийн хэмжээг 60 секунд болгож уртасгав.
2016 оны тавдугаар сард Instagram загвараа сольж, хэрэглэгчдээ контентдоо илүү анхаарах бололцоо олгосон.
2016 оны наймдугаар сард өдөр тутмын мэдээллээ хуваалцах Stories үйлчилгээ гарлаа. Мэдээний урсгалд саад болохгүйн тулд Stories 24 цагийн дараа автоматаар устана.
Хэрэглэгчдийн 60 хувь нь өдөр бүр аккаунтаа шалгадаг. 35 хувь нь өдөрт хэд хэдэн удаа ордог.
Хэрэглэгч бүр дунджаар сард 260 минутыг Instagram-д зориулж байна.

Нийт аккаунтын тал хувь нь өдөрт нэгээс илүү пост оруулдаг. Харин компаниуд 7 хоногт 5-6 мэдээлэл оруулдаг байна.
Секунд бүрд энд 8500 гэрэл зураг дээр лайк дарж, 1000 сэтгэгдэл бичдэг.
Олон нийтийн сүлжээний 18-29 настай хэрэглэгчдийн 37% нь инста аккаунттай. Тэд цахим худалдан авалт хамгийн их хийдэг.
Instagram хэрэглэгчдийн 68 хувь нь эмэгтэй. Мэдээж тэд ч цахим худалдаанд дуртай.
Instagram хэрэглэгчдийн идэвх Facebook гишүүдээс 15 дахин илүү.
Instagram хэрэглэгчдийн 90 хувь нь 35 хүртэлх насны залуус.
Дэлхийн том 1300 компани энд өөрийн аккаунттай. Fortune 500 чансааны хамгийн том 500 компанийн 125 нь Instagram-д бий.
Instagram дахь бизнес өрсөлдөөн бусад сүлжээнээс 12 дахин бага.
Зар сурталчилгааны пост ихэвчлэн Пүрэв гаригт ордог.
Forbes сэтгүүлийн хамгийн нөлөөтэй брэнд чансааны компаниудын 86 хувь нь энд байгаа.
20-49 тэмдэгтэй постыг хамгийн сайн уншдаг.
АНУ-ын жижиг бизнес эрхлэгчдийн 9 хувь нь бараа, бүтээгдэхүүнээ сурталчлахдаа Instagram ашигладаг.
Инстаграмын шилдэг 100-д багтдаг брэндүүд долоо хоногт 5-7 пост оруулдаг.
Instagram-ийн хамгийн олон дагагчтай аккаунт бол Instagram өөрөө. Тэр 200 сая дагагчтай.
Видео үйлчилгээтэй болсон эхний өдөр 5 сая бичлэг оржээ.
Facebook компанид худалдагдах үедээ Instagram 13 ажилтантай байсан.
Хэрэглэгчдийн 20 хувь нь гэрэл зураг шууд дамжуулах үйлчилгээг хэрэглэдэг.
Талархлын баяр, Ханука баяраар хамгийн их пост ордог.
Инстаграмын хамгийн их хэрэглэгддэг хэштаг - #love, #nofilter, #instafood.
Хэрэглэгчдийн 5% нь зар сурталчилгааны дор лайк дардаг.
Хамгийн их хэштагтай хот бол Нью-Йорк.
Энэ сүлжээний бүх гэрэл зургийн 40 хувийг америкчууд тавьдаг.
Хөх өнгө орсон гэрэл зураг бусдаасаа 24 хувь илүү лайк авдаг байна.
Нийт гэрэл зургийн 35 хувь нь арваас олон лайк авдаг.
Лайк дарахдаа хамгийн дургүй тив бол Ази.
Олон нийтийн сүлжээний нийт өөрөг зургийн 8 хувь нь Instagram-д тавигддаг.
Хүний нүүр царай гарсан зураг бусдаасаа 38 хувь илүү лайктай. Сэтгэгдэл нь ч 32 хувь илүү.

Өөрөг зургийн хамгийн тааламжгүй хэштаг - #drunk.
20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн 10 хувь нь Instagram-д троллингийн бай болж байсан.
Өсвөр үеийнхний 24 хувь нь Instagram-ийг өөртөө хамгийн чухал сүлжээ гэж үздэг.
Саудын Арабын интернэт хэрэглэгчдийн 22 хувь нь Instagram ашигладаг.
Сүлжээний хамгийн олон лайктай гэрэл зураг америк оддын зураг.
Энд хамгийн их заагддаг байршил бол Disneyland.
Гэрэл зураг нь видео бичлэгээс 38 хувь илүү лайк авдаг.
Instagram-ийн хоёр мэдээний нэг нь заавал эможитой байдаг.
Бүх постын 83 хувь нь хэштаг агуулдаг.
Бүх сэтгэгдлийн тал хувь нь пост орсноос арван цагийн дараа бичигддэг.
#nofilter хэштагтай арван зургийн нэг нь фильтр ашигласан байдаг.