UBLife Logo
Нийгэм

Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт, нөөц хэвийн байгаа

Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт, нөөц хэвийн байгаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны нийлүүлэлт, нөөц хэвийн байгааг онцлов.

Тэрбээр газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг 195,880 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэж бүрдүүлэх ажлыг 2026 оны нэгдүгээр сарын 31-ний дотор зохион байгуулах арга хэмжээ авч, нөөцийн бүрдүүлэлт, бүтээгдэхүүний чанарт хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Компанийн нөөц бүрдүүлэх үүрэг хүлээсэн 64 аж ахуйн нэгжүүдтэй компанийн нөөц бүрдүүлэх тухай гэрээ байгуулж, нөөцийн бүрдүүлэлтэд хяналт тавьж, хэрэглэгчдийг газрын тосны бүтээгдэхүүнээр тасралтгүй, найдвартай хангах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгааг хэлсэн юм. Хуралдааны дараа Г.Дамдинням сайд мэдээлэл өгсөн.

Тэрбээр “Өнгөрсөн сард Ерөнхий сайд ОХУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд В.Путин Ерөнхийлөгчтэй уулзсан. Миний бие ч Эрчим хүчний сайдтай нь уулзаж асуудлыг ярьсны хүрээнд биднийг ямар ч нөхцөлд бензин, шатах, тослох материалаар таслахгүй гэдэг амлалтыг өгсөн. Ард иргэддээ хэлэхэд тайван, амгалан байгаарай. Хариуцсан яам тамгын газар, Засгийн газар шатахуун тасалдуулахгүй байх асуудлыг анхаарч байгаа. Зарим аж ахуйн нэгжид зохион байгуулалттайгаар хомстол бий болгож байгаа гэдэг асуудлыг шалгаж, шаардлагатай бол хариуцлага тооцох үүргийг Ерөнхий сайд өглөө” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.