БНХАУ-ын Засгийн газраас энэ жил хөдөө орон нутаг дахь багшийн хомсдолыг шийдэх нэгэн ажил эхлүүлээд байна. Тэтгэвэрт гарсан, гавьяаныхаа амралтад байгаа 7000 багшийг урин авчирч, хөдөө орон нутагт ажиллуулахаар болжээ.
БНХАУ-ын Боловсролын яамнаас мэдээлснээр энэ төсөл дунд сургуулийн захирал байсан сурган хүмүүжүүлэгчид болон хашир туршлагатай 65 хүртэлх насны багш нарыг хамрах юм. Ингэснээр хөдөө нутаг дахь сургалтын түвшнийг дээшлүүлж, хот, суурин газартай адил хэмжээнд боловсрол эзэмших тогтолцоог бүрдүүлэх ажээ.
Уригдсан багш нар алс хязгаар нутгийн тосгонд томилолт авах болно.