UBLife Logo
Дэлхий

Буриадад тарвага идэхгүй байхыг гуйжээ

Буриадад тарвага идэхгүй байхыг гуйжээ

Буриадын Мэргэжлийн хяналтын газраас ард иргэддээ хандан, хүсэлт гаргажээ.

Хүсэлтэд: Өнгөрсөн есдүгээр сард Монголд тарваган тахал өвчин 13 удаа бүртгэгдэж, нэг хүн амиа алдсан. Монголоос манайд тахал өвчин орж ирсэн байх магадлал маш өндөр. Тиймээс тарваганы мах, гэдэс дотрыг хоолондоо хэрэглэхгүй байхыг гуйж байна. Тарваганы үүр, нүхний дэргэд байрлахгүй байх, үхсэн болон өвчтэй тарваганд ойртохгүй, хүрэхгүй байх, хээр талаар хөл нүцгэн, задгай гуталтай явахгүй байхыг анхааруулж байна. Халуурах, бие зарайх, цустай цэр гарах зэрэг сэжигтэй тохиолдолд эмнэлэгт яаралтай хандахыг хүсье” гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөнч\47.129.172.141
Тэнэг ивануудын боолууд