UBLife Logo
Дэлхий

Украины хил дээр монгол марк их хэмжээгээр хураажээ

Украины хил дээр монгол марк их хэмжээгээр хураажээ

Украины Одесс мужийн хилчид их хэмжээний хуучны марк хил давуулах гэсэн оролдлогыг таслан зогсоожээ. 61 настай украин эмэгтэй гаалийн мэдүүлэгт тэмдэглэлгүй, 600 ширхэг марктай цуглуулга авч гарах гээд баригдсан байна. Цуглуулгыг түүх, соёлын үнэт зүйл эсэхийг мэргэжилтнүүд шалгаж байгаа гэнэ.

1908-1980 оны үеийн, янз бүрийн сэдэвтэй марк байсан бөгөөд цуглуулагчдын сонирхлыг ихэд татдаг сансрын сэдэвтэй марк ч байжээ. ЗХУ төдийгүй Куба; Мадагаскар; Монгол; Чехословак; Болгар; Румын; Буркина-Фасо улсын марк илэрсэн гэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.