UBLife Logo
Дэлхий

Дональд Трамп: Газын зурвасын дайн дууслаа. Бүгд аз жаргалтай байна

Дональд Трамп: Газын зурвасын дайн дууслаа. Бүгд аз жаргалтай байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп аравдугаар сарын 13-ны өдрийг хүн төрөлхтний түүхэн дэх агуу өдөр гэж нэрлээд ХАМАС-ын тал Израилын барьцааны хүмүүсийг суллаж эхэлснийг мэдэгдлээ.

Трамп Израилд ирээд байгаа бөгөөд Израилын парламентад үг хэлснийхээ дараа Египетэд очих төлөвлөгөөтэй байгаа юм. Тэрээр дайн бүрэн дууссаныг итгэл төгс зарласнаас үзэхэд ХАМАС зэвсгээ хураалгах төлөвлөгөөг дэмжсэн бололтой.

“Бүгд аз жаргалтай байна. Араб, еврей ялгаа байхгүй. Бүгд гудамжинд бүжиглэж байна” Дональд Трамп

Барьцааны эхний 7 хүнийг Газын зурваст Израилын талд хүлээлгэн өгсөн байна. Одоо тэд эрүүл мэндийн үзлэгт орж байгаа юм. Дараагийн 13 хүнийг Улаан загалмай байгууллага хүлээн аваад байна.   

Энхийн хэлэлцээр ёсоор ХАМАС барьцааны хүмүүсийг сулласны дараа Израилын тал шоронд байгаа палестинчуудыг суллана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.