UBLife Logo
Эрүүл мэнд

Санитас брэнд Нийслэлийн 47-р сургуульд гар угаах жишиг “Wash Zone“ тохижуулж өглөө

Санитас брэнд Нийслэлийн 47-р сургуульд гар угаах жишиг “Wash Zone“ тохижуулж өглөө

Монос Группийн ууган Үндэсний үйлдвэрлэгч Монос Косметик ХХК Тогтвортой хөгжлийн “Эрүүл мэндийг дэмжих” эрүүл ахуйн дадал хэвшүүлэх зорилтын хүрээнд БГД-ийн Ерөнхий боловсролын 47-р сургуулийн бага ангийн сурагчдын гар угаах орчин нөхцөл, хүртээмжийг нэмэгдүүлж жишиг гар угаах хэсгийг байгуулан “Дэлхийн гар угаах өдөр”-өөр хүлээлгэн өглөө.

Энэхүү ажил нь НҮБ-ийн Хүүхдийн сан (UNICEF), Боловсролын ерөнхий газар зэрэг олон талын хамтын ажиллагаа, дэмжлэгийн үр дүнд амжилттай хэрэгжсэн бөгөөд сургуулийн сурагчдын дунд гар угаах дадал, мэдлэг хандлага болон хүртээмжийн нөхцөл байдлын тоон судалгаанд үндэслэн хүүхдийн гараа угаах дадал хэвшил нь орчин нөхцөл хүртээмж муу байгаагаас шалтгаалж байгааг тогтоосон юм.

Гар угаах дадал хэвшил суулгахад бүлгээр хамтдаа угаах нь хүүхдүүд бие биедээ дадал суулгах болон сэтгэл зүйд чухал нөлөө үзүүлж байгааг ДЭМБ онцолсон ч Монгол улс жилийн 4 улирал цаг уурын онцлогоос хамаарч гадаа байршилтай олноор угаах хэсэг байгуулах тийм ч оновчтой биш байдаг. Гэхдээ сургуулийн орчинд хоолны өмнө зайлшгүй гараа угаах хэрэгтэйг бид мэддэг хэрнээ орчин нөхцөл 00 крантны хүртээмжнээс шалтгаалан хүүхдүүд гараа угаах боломжгүй угаадаггүй нь судалгаанд гарч байна. Ялангуяа бага ангийн хүүхдүүдийн гарыг үдийн цайны өмнө угаалгаж, ариутгах шаардлагатай бөгөөд ингэснээр халдварт өвчлөлийн эрсдлийг бууруулах, гар хөл амны өвчлөлөөс сэргийлэх боломжтой билээ.

Тиймээс Монос косметик ХХК-ийн 35 жилийн ойн нийгмийн хариуцлагын хүрээнд сурагч бүрт хүртээмжтэй, эрүүл ахуйн дадал, хэвшлийг төлөвшүүлэх гар угаах жишиг орчин “Wash zone”-ийг бий болгож байгаа юм.

НҮБ-ийн “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-д аюулгүй ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн үйлчилгээнд бүх нийтийг хамруулах, гэр, сургууль, эмнэлэг, ажлын байр гээд бүх орчинд шаардлага хангасан усан хангамж, бие засах газар, эрүүл ахуйн нөхцөл бүрдүүлэх гэж заасан байдаг ч манай улсад тулгамдсан асуудлуудын нэг хэвээр байна.

НҮБ-ийн Хүүхдийн сангаас 2024 онд “Нийслэлийн сургуулийн бага ангийн сурагчдын гарын эрүүл ахуйн мэдлэг, хандлага, дадал”-ийн талаар түргэвчилсэн үнэлгээ, судалгааг хийсэн. Уг судалгаанд сурагчдын дийлэнх (92,6%) хоол идэхийн өмнө гараа угаах хэрэгтэй гэсэн зөв мэдлэгтэй боловч сургууль дээрээ хоол идэхийн өмнө 27,9% нь гараа тогтмол угаадаг байв. Үүнээс үзэхэд сурагчид сургуулийн орчин үдийн цай уухын өмнө 72,1% буюу дийлэнх сурагчид гараа угаадаггүй байна. Сургуулийн ариун цэврийн өрөөнд саван байдаггүй гэж 57,8% хариулсан байна. Гараа угаадаггүй байх шалтгааныг тодруулан авч үзбэл сурагчдын үдийн цайны завсарлагааны цаг богино байх, мөн гар угаах хэсэг байхгүй, ариун цэврийн өрөөнд угаалтуур байдаг ч хүртээмжгүй байдаг, мөн гар угаах савангийн хүртээмж хомс зэрэг нөлөөлж байна. Гар угаах дадал, хэвшлийг эзэмшснээрээ өвчлөлийг 40-45% бууруулах боломжтой гэж Дэлхийн эрүүл мэндийг байгууллагын судалгаагаар батлагдсан байдаг байна.

Гарын ариун цэврийг сахих нь энгийн зүйл мэт боловч хөгжиж буй өндөр хөгжилтэй орнуудад ч иргэдийн гар угаах дадал хэвшил хангалтгүй, халдварт өвчин дамжих нэг хүчин зүйл хэвээр байна. Гараа тогтмол, зөв угааж хэвших нь эрүүл мэндээ хамгаалах хамгийн энгийн, үр дүнтэй, хямд өртөг бүхий арга юм. Эдгээр аргачлал хэдий энгийн аргачлал ч гэсэн төрийн оролцооноос эхлэн гар угаах орчин нөхцөл, дэд бүтцийг бүрдүүлэх, хүүхдэд багаас зөв дадал хэвшүүлэхэд эцэг эх, цэцэрлэг, сургууль, хамт олон, хувь хүний оролцоо нөлөөлөл, хамтран ажиллах чухал юм.

Хүн амд гар угаах дадлыг хэвшүүлэх нь хүний зан үйлийг өөрчлөх болон ус, ариун цэвэр, эрүүл ахуйн тулгамдсан асуудалд хамаардаг байна. Жил бүр бохир гарын улмаас 3,5 сая хүүхэд суулгалт өвчнөөр эндэж байгаа гэсэн түгшүүрт тоо баримт бий. Учир нь нян бактери нь бидний эргэн торонд байнга байдаг ба гар хамгийн түрүүнд эдгээр зүйлсэд хүрч бохирдож байдаг.

10-р сарын 15 буюу “Дэлхийн гар угаах өдөр”-ийг анх 2008 онд НҮБ-ийн Хүүхдийн сан (UNICEF), Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), олон улсын түнш байгууллагуудын санаачилгаар савангаар гараа тогтмол угаах дадлыг хүн бүрийн өдөр тутмын дадал хэвшил болгох, гарын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй, энгийн арга болохыг олон нийтэд таниулахад оршдог билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.