Жил бүрийн аравдугаар сар дэлхий даяар “Хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх сар” хэмээн тэмдэглэгддэг. Энэ сар зөвхөн эрүүл мэндийн талаарх сэрэмжлүүлэг биш, харин эмэгтэй хүн бүр өөртөө илүү их анхаарал тавьж, хайр халамжаа нэмэгдүүлэх уриалга юм.
Тэгэхээр энэ аравдугаар сард өөрийгөө хайрлах хамгийн сайхан 5 үйлдэл юу байж болох вэ? Заавал гүйцэлдүүлээрэй, бүсгүйчүүд минь.
1. Эрүүл мэндээ хамгаалах нь хамгийн том хайр

Энгийн үзлэг, улирал тутмын эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах, хөхөө өөрөө тогтмол шалгаж үзэх нь таны амь насыг аварч чадах энгийн хэрнээ маш чухал үйлдэл юм. Та өөрийгөө хайрлахыг юунаас эхлэхээ мэдэхгүй байвал, нэн түрүүнд биеэ анхаарч, хайрлахаас эхлээрэй. Энэ бол өөртөө өгч болох хамгийн том бэлэг.
Энэ жил Toki PayLater ба Cloud Nine хамтдаа “More than Pink” хөтөлбөрөөр аравдугаар сарыг та бүхэндээ онцолж байна. Энэхүү санаачилга нь зөвхөн гоо сайхны тухай биш, харин амьдрал, итгэл, эмэгтэйчүүдийн хүч чадлын тухай билээ. Тэдний хамтын ажиллагааны хүрээнд энэ аравдугаар сарыг дуустал Cloud Nine дэлгүүрээс Toki PayLater-ээр төлбөр хийсэн худалдан авалт бүрийн 10% нь “Монголын Хөхний Хорт Хавдар Судлаач Эмч Нарын Нийгэмлэг (НҮТББ)”-т хандивлагдана. Мөн PayLater ашигласан хүн бүр гарын бэлэгтэй!
Санамж: Эрт илрүүлснээр хөхний хорт хавдрын эмчилгээний үр дүнг 90 хувиар нэмэгдүүлдэг байна
2. Өөрийгөө амраа, сэтгэл санаагаа анхаар

Ажил, амьдралын завсарлага бүрийг өөртөө зориул. Гэрийнхээ тагтан дээр халуун кофе шимж, дуртай хөгжмөө сонсох хэдхэн хормын амралт хүртэл өөрийгөө хайрлаж буй хэрэг.
Cloud Nine-ийн анхилуун бүтээгдэхүүнүүдийг сонгоод, жинхэнэ утгаар нь өөрийгөө эрхлүүлж тансагла. Таатай үнэр хэзээд л бидний сайн найз байсаар ирсэн шүү дээ. Амралт, ажил бас хөгжилтэй мөчүүдийг үргэлж тэнцвэртэй авч явах хэрэгтэй.
3. Өөртөө бэлэг өг — хайр хуваалцах хамгийн гоё хэлбэр

Toki PayLater-ийн тусламжтайгаар та хүссэн зүйлээ авч, төлбөрөө дараа төлөх боломжтой. Үнэхээр хүсэж буй зүйлээ авахыг хүсэж л байвал юунд хүлээнэ гэж?
Түүнчлэн таны худалдан авалт бүр бусдын амьдралд гэрэл гэгээ авчрах боломжтой юм. Таны хайрын илэрхийлэл болсон худалдан авалтын 10 хувь хөхний хорт хавдартай тэмцэж буй хүчирхэг эмэгтэйчүүдэд зориулагдах болно.
4. Эргэн тойрныхоо эмэгтэйчүүдтэй ярилц

Хамгийн нөлөөтэй, жаргалтай эмчилгээ бол ойлгогдох, бас халамжлуулах. Ээж, эгч, найздаа “Үзлэгт орсон уу?” гэж сануулах нь жижиг мэт боловч туйлын чухал үйлдэл юм шүү. Бусдыг та анхаарал халамжаараа хайрлаарай. Найзуудтайгаа, охидтойгоо ойр ойрхон уулзаж байхаа мартав аа.
5. Өөрийн үнэ цэнийг тодорхойл

Гоо үзэсгэлэн гэдэг төгс төгөлдөр байдал биш, харин өөрийн байгаагаараа л итгэлтэй, жаргалтай бас тухтай байх тухай билээ. Энэ сард та өөртөө “Би хангалттай хичээж байгаа шүү” гэж өөртөө заавал хэлээрэй.
Cloud Nine болон Toki PayLater-ийн “More than Pink” санаачилга яг үүнийг л уриалж байгаа билээ. Эмэгтэй хүн бүрийн дотоод хүчийг сануулж, хамтдаа илүү хүчирхэг байх нь гайхалтай зүйл. Өөрийгөө хайрлана гэдэг зөвхөн арьсаа арчлах, хувцас худалдаж авах биш. Энэ бол эрүүл мэндээ хамгаалах, итгэл найдвараа сэргээх, бусдыг дэмжих тухай юм. More than Pink бол өнгө, итгэл, хайр гурав нэгэн зэрэг оршихыг сануулсан хөдөлгөөн. Тиймээс энэ сард өөрийгөө болон бусдыг жижигхэн хайраар томоор өөрчилцгөөе.
