Их Британийн нийслэлд тав хоног үргэлжилсэн Лондон башё өндөрлөлөө. Тус тэмцээнд бөх, ояката, засуул, үсчин гээд нийт 124 хүн оролцсон юм. Энэ жил Японы сүмо бөхийн холбоо үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа.

Тэгш ойгоороо ийнхүү англи бөхийн хорхойтнуудтай уулзаж, сүмо бөхөө танилцууллаа. Лондон хотын “Royal Albert Hall”-д явагдсан тус аялан тоглолт үзэгчдийн санаанд тун их нийцсэн. Тав хоног гудамжаар аварга биет сүмо бөхчүүд алхаж, бөх сонирхогчид тэдэнд өөрсдөө хоч, нэр хайрлан үзэж суулаа.

Эхний дөрвөн өдөр дараалан ялаад байсан хоёр ёкозүна Сүүлийн өдөр халз үзэлцэж, монгол аварга Хоошёорюү ард нь гараад түлхэн гаргаж, Лондонд түрүүллээ.

Хоёр аваргаас гадна 4 давсан ч Такаясүд унасан Тобизарү, үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн Үра нар сүүлийн өдөр шагнал хүртлээ. Үрад англи үзэгчид уран сайхан барилдаанд нь Magician нэр өгөөд байсан юм.

Хаалтын ёслол дээр ёкозүна Ооносато англи хэлээр мэндчилгээ дэвшүүлж, “London is great! Thank you and see you again! Goodbye!” хэмээн хэлснээр Лондон башё өндөрлөлөө. Ирэх зун зургаадугаар сард сүмочид Парис хотод айлчилна.


