UBLife Logo
Дэлхий

Польш: Манай замаар нисвэл бид Путиныг шууд баривчилна

Польш: Манай замаар нисвэл бид Путиныг шууд баривчилна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр Унгарын нийслэл Будапешт хотод уулзахаар тохиролцсон нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Харин ОХУ нь Унгартай шууд хил залгадаггүй тул Будапештэд Оросын Ерөнхийлөгч хэрхэн очих нь тодорхойгүй. Европын холбооноос ОХУ-ын дээд албан тушаалтнуудад хориг тавьсан, Олон улсын эрүүгийн шүүхээс баривчлах тогтоол гаргасан гээд Ерөнхийлөгч Владимир Путин гадаадад айлчлахад ихээхэн хүндрэлтэй болсон. Онолын хувьд Польш, Румын, Болгар, Грек, Албани, Черногор эсвэл Хойд Македоноор дамжин, Унгарт очиж болно. Харин хамгийн дөт зам нь Польшоор дайрах.  

Тэгвэл Польшийн ГХЯ-ны сайд Радослав Сикорский Путины онгоц Польшийн агаарын орон зайд орж ирсэн тохиолдолд шууд баривчилна гэж мэдэгдлээ. Түүний хэлснээр Польшийн армийн сөнөөгч онгоцнууд агаарт хөөрч, Путины онгоцыг хамгийн ойрхон орших нисэх буудалд хүчээр буулгана. Тэгээд баривчилж, Хаага дахь Олон улсын эрүүгийн шүүхэд тушаах гэнэ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин яаж ч бодсон Польшийн дээгүүр нисэх хувилбарыг сонгохгүй байх. АНУ, ОХУ-ын хоёр Ерөнхийлөгчийн уулзалт явагдахгүй байж магадгүй болоод байгаа. Явагдлаа гэхэд Путин ойр дотно Турк, Серби улсуудыг сонгох нь ойлгомжтой. Ман саяхан агаарын замаа нээхэд бэлэн гэж мэдэгдсэн Болгар улс байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.