UBLife Logo
Хөгжим

“NewJeans” хамтлагийн Боолын гэрээг цуцлахыг шаарджээ

“NewJeans” хамтлагийн Боолын гэрээг цуцлахыг шаарджээ

Өмнөд Солонгосын охидын “NewJeans" хамтлаг агентлагтайгаа Шүүхээр заргалдаж байгаа тул үйл ажиллагаа явуулах эрхгүй болоод байгаа. Жинхэнэ уран бүтээлийн ид үедээ хоригт орсон охидыг “суллаж”, Боолын гэрээг нь хүчингүй болгох шаардлагыг Засгийн газар, Дээд шүүхэд хүргүүлсэн байна. Тус шаардлагад соёл урлаг, боловсрол, олон нийтийн зүтгэлтэн 32 эрхэм гарын үсгээ зуржээ.

Одоогийн байдлаар ADOR агентлаг, толгой компани HYBE нарын зарга үргэлжилж байгаа бөгөөд аравдугаар сарын 30-нд анхны шатны хүүхийн шийдвэр гарна.

32 эрхмийн дунд депутат асан Сон Хе Вон; поп соёлын шүүмжлэгч Ким Сон Су, Пён Хи Жэ; Солонгосын эмнэлгийн холбооны ерөнхийлөгч асан Чхве Дэ Жип нарын нэр байна. Тэд бүгдээрээ Шүүхийн хоригийн улмаас хамтлаг ямар ч үйл ажиллагаа явуулж болохгүй болсныг шүүмжилжээ. Мөн БНСУ-ын Гэрээний системийг шүүмжилсэн байна. АНУ-д уран бүтээлчдээ агентлаг нь хууль ёсны дагуу хамгаалж чаддаг, эрхтэй, боломжтой байдаг бол Өмнөд Солонгост нэг гэрээ байгуулаад л хүний эрхэнд орчихдог Боолын гэрээ үйлчилж байна гэжээ.

HYBE компани “NewJeans” хамтлагийг хүчээр, Шүүхийн шийдвэрээр буцаагаад авлаа гэхэд өстөн дайсан болсон хоёр тал цаашдаа хэрхэн хамтран ажиллах болж байна вэ? Хуучин компанидаа эргэн боолоор ирсэн охидын үнэ цэн унаж, устаж алга болох эрсдэлтэй гэдгийг тэд онцолж, Шүүхээс HYBE компанийг ADOR агентлаг дахь хувьцаагаа гуравдагч этгээдэд зарах үүрэг өгөх ёстой гэж үзжээ.

HYBE компани ADOR-ыг 2021 онд 16 тэрбум воны хөрөнгө оруулалт хийж, байгуулж байсан бол "NewJeans” хамтлагаас энэ мөнгөөс 4 дахин их орлого олчихоод байгаа. 2023 онд хамтлагийн олсон 110,3 тэрбум воноос 26 тэрбумыг л хамтлагт олгосон. Өөрөөр хэлбэл орлогын 25 хувийг л өөрсдөд нь өгдөг байжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.