UBLife Logo
Хөгжим

Сон Иль Чон: Шударга байсан бол BTS цэрэгт явахгүй байх ёстой байлаа

Сон Иль Чон: Шударга байсан бол BTS цэрэгт явахгүй байх ёстой байлаа

БНСУ-ын Үндэсний хурал дээр өчигдөр /2025.10.20/ улс орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан алдартнуудыг цэрэгт татах эсэх талаар дахин хэлэлцэж эхэллээ.

Парламентын Батлан хамгаалах салбарын байнгын хорооны тэргүүн Сон Иль Чон “Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар уран бүтээлчид, тамирчдыг тухайн салбартаа агуу, ялгуусан амжилт гаргахад дүйцүүлсэн алба хашиж болно гэж заасан байгаа. 1973 онд гаргасан энэ журмаар тамирчид Олимпын наадамд 1-3 дугаар байр эзэлж, Азийн наадамд түрүүлэх, харин уран бүтээлчид журамд заасан олон улсын болон Үндэсний наадамд түрүүлэхэд цэргийн албанаас чөлөөлөгдөж болно гэж заасан байдаг. Харин Нобелийн шагнал, Грэмми, Billboard, American Music Award-д түрүүлээд ч цэргээс чөлөөлөгдөхгүй. Гэтэл сүүлийн 10 жилд 216 хүн энэ журмыг ашиглаад “олон улсын” нэртэй ч дотоодод болсон наадамд түрүүлээд цэргийн албанаас чөлөөлөгдсөн байна” гэж мэдэгдлээ.

Одоогийн байдлаар уран бүтээлчдийн хувьд олон улсын хөгжмийн 25, бүжгийн 5, Үндэсний уран сайхны 5 наадамд түрүүлэхэд армид явах аюулгүй болж байгаа. Гэхдээ үнэндээ зарим олон улсын наадамд нь бүх оролцогч нь солонгос хүн байх тохиолдол их байгаа гэнэ.

Сон Иль Чон “Олон улсын гэсэн хаягтай ч үнэндээ дан солонгосчууд шагнал авдаг, дотоодын уралдаан 6 байна. Хэрэв цэргийн албанаас чөлөөлөгдөх хөнгөлөлтийн 91 хувийг энэ олон улсын” нэртэй жижигхэн наадмууд эзлээд байхад шударга ёс гэж байхгүй гэсэн үг. BTS хамтлаг БНСУ-Францын дээд хэмжээний уулзалт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейд уригдаж байлаа. Тэд Ерөнхий Ассамблейд үг хүртэл хэлж байсан. Энэ хамтлаг 10 жилд эх орондоо 56 их наяд воны орлого оруулсан байна. Хэрэв тэр үед Ерөнхийлөгч журмаа өөрчилсөн бол тэд цэрэгт явахгүй байлаа, улс оронд ч ашигтай байлаа. Гэвч тэр үеийн Цэрэг татлагын албанаас парламент журам өөрчлөөгүй гээд бидэнд бурууг тохсон. Манай улс BTS хамтлагийг ашиглаж, ашиглачхаад орхисон” гэж хатуу мэдэгдсэн байна.  

Цэрэг татлагын албаны тэргүүн Хон Соён ч шударгаар хөнгөлөлт олгож байгаад эргэлзэж байгаагаа илэрхийлээд Соёлын яамтай хамтран, журмын талаар авч хэлэлцэнэ гэдгээ амлалаа.

BTS хамтлагийн гишүүд 2022 оны 12 дугаар сараас армид явж эхэлсэн. Jin, J-Hope хоёр 2024 онд, Suga дүйцүүлэх албаар 2025 оны зургаадугаар сард, RM, V, Jimin, Jung Kook нар энэ оны зургаадугаар сард халагдсан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.