UBLife Logo
Хөгжим

BLACKPINK: Лиса Тайландад жуулчдыг дуудна

BLACKPINK: Лиса Тайландад жуулчдыг дуудна

БНСУ-ын охидын BLACKPINK хамтлагийн дуучин Лиса Тайландын 2026 оны Аялал, жуулчлалын элч төлөөлөгчөөр сонгогдлоо.

Тайландын Аялал, жуулчлалын газраас “Тайландын аяллыг дэлхийн түвшинд гаргах “Amazing Thailand” кампанит ажлын элч төлөөлөгчөөр бид Лиса-г сонголоо. Тэрээр төрөлх эх орныхоо соёлын өв, уламжлал, заншлыг дэлхийд сурталчилж, гадаадын жуулчдыг татах ажил хийх болно. Тайланд бол хамгийн сонирхолтой, аюулгүй жуулчлалын бүс гэдгийг харуулах болно” гэж мэдэгдлээ.

 

Мөн тус газрын захирал Тапани Киатпайбул “Лиса Бурирамын баншинд дуртай гэж хэлэхэд л энэ баншны худалдаа огцом өсөж байсныг санаж байна. Тайландын уламжлалт даавуу хийх үйлдвэрт тэр очиход л маргааш нь тэр үйлдвэр жуулчдаар дарагдсан байсан. Бид дэлхийн хэмжээний супер одтойгоороо бахархах ёстой. Лиса ч эх орныхоо төлөө ажиллахдаа баяртай байгаа” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.