“Golden Disc Awards” шагнал гардуулах ёслол ирэх жил 40 жилийн ойгоо тэмдэглэнэ. Энэхүү тэгш ойгоо тохиолдуулан “Golden Disc Awards”-аас "Golden Disc Powerhouse 40” гэсэн тусгай жагсаалт гаргалаа. Энэ жагсаалтад солонгос хөгжмийн түүхэнд гавьяа байгуулсан, хурц мөр үлдээсэн 40 эрхмийн нэрийг багтаажээ.
Энэхүү 40 эрхмийг тодруулах гэж БНСУ-ын хөгжмийн ертөнцийн мэргэжилтнүүд буюу продюсер, хөгжмийн зохиолч, яруу найрагч, зохиолч, медиа-контент шинжээчид, сэтгүүлч% шүүмжлэгч гэсэн нийт 50 хүн ажилласан байна.
Ингээд тун сонирхолтой энэхүү жагсаалтад хэн багтсаныг сонирхоцгооё.
Golden Disc Powerhouse 40: Ким Гон Мо, Ким Кван Сок, Ким Мин Ки, Ким Ван Сон, Ким Ина, Ким Чан Хван, Ким Хён Шик, Ким Хён Сок, На Хун А, TVXQ, Deux, Deulgukhwa, Пак Жин Ён (JYP), Бан Ши Хёк, BTS, БоА, BLACKPINK, BIGBANG, Со Тэжи, Girls’ Generation, Шин Сын Хун, Шин Жун Хён, Шин Хэ Чоль, PSY, АйЮ, Ян Хён Сок, Ю Ён Жин, Ю Жэ Ха, Юн Иль Сан, И Мүн Сэ, И Сү Ман, И Ён Хун, И Хёри, Лим Ён Ун, Чо Ён Пиль, G-Dragon, Kenzie, Тедди, g.o.d, H.O.T нар сонгогдсон байна.
Энэ жагсаалт бол чансаа, уралдаан биш. Энэ бол солонгос хөгжмийг дэлхийн түвшинд гаргахаар ажиллаж, амьдралаа зориулсан эрхмүүдэд үзүүлж байгаа хүндэтгэл юм.

