UBLife Logo
Спорт

Түүхэн дэх хамгийн хүчирхэг шинэ бөх Б.Очирсайхан

Түүхэн дэх хамгийн хүчирхэг шинэ бөх Б.Очирсайхан

Түүнийг “Сүмо бөхийн түүхэнд урьд, өмнө байгаагүй хүчирхэг шинэ бөх” гэж нэрлэдэг. Үнэхээр ч тийм. Энэ бол Исэгахама дэвжээний монгол бөх Б.Очирсайхан юм. Б.Очирсайхан 4 жил хагас бэлтгэл хийсний эцэст мэргэжлийн сүмогийн дохёнд гарах гэж байна. Тэрээр Кюүшюүд маэзүмо барилдаж эхлэх юм.

Яагаад хамгийн хүчирхэг гэсэн бэ гэхээр Б.Очирсайхан сүмо бөхийн хамгийн олон бөхтэй, цолтонтой Исэгахама дэвжээнд бүтэн 4 жил хагас бэлтгэл хийсэн гээд бод. Сүмо бөхөд нэг дэвжээ нэг гадаад бөхтэй байх дүрэмтэй. Исэгахама дэвжээнд ёкозүна Тэрүнофүжи барилдаж байсан тул ахлах ангиа төгсөөд аваргыг зодог тайлтал нь 4 жил хагас дэвжээнд бэлтгэл хийн, хүлээсэн байна. Одоо 23 настай. Есдүгээр сард Намрын тэмцээний үеэр шинэ бөхийн үзлэгт орж, 150 кг татсан. Харин жингээ нэмж, 160 кг болгох хүсэлтэй гэнэ.

Мэдээж цолтой бөхчүүдтэй энэ олон жил хамт бэлтгэл хийснийх хүч чадал нь залуу, шинэ бөхчүүдтэй харьцуулах юм байхгүй. Одоо дээд зиндааны бөхчүүдтэй эн тэнцүү барилддаг гэх нь битгий хэл илт илүүрхдэг гэнэ. Исэгахама дэвжээний бэлтгэлийг үзсэн нэгэн шинжээч “Энэ монгол залуу одоо озэки, ёкозүна цолтонтой ижил ур чадвартай байна” гэж магтжээ.

“Мэргэжлийн сүмод анхны барилдаандаа орох гэж байгаа ч сэтгэл догдлоод байгаа юм алга. Сандрах ч үгүй байна. Фүкүокад 5 дахь удаагаа ирж байна. Сонирхож харах зүйл ч алга” гэж сэтгүүлчдэд ярьсан. Мэдээж бүтэн 4 жил хагас Тэрүнофүжи нартай хамт бэлтгэл хийсэн бөх шинэ залуучуудаас айна гэж юу байх билээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
8
0
4
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.