UBLife Logo
Спорт

Аонишики: Сэкивакэ бол туулах замын хагас нь

Аонишики: Сэкивакэ бол туулах замын хагас нь

Өнөөдөр Японы сүмо бөхийн холбооноос ирэх 11 дүгээр сарын тэмцээний банцүкэг зарласан. Мэргэжлийн сүмод ороод 13 башё барилдаж, сэкивакэ цолонд хүрсэн Украины бөх Аонишики хамгийн хурдан сэкивакэ болсон бөхийн рекорд амжилт тогтоосон. Хавайн арлын Конишикигийн 14 башё барилдаж, сэкивакэ болж байсан рекордыг нэг башёгоор давж гарлаа. Кюүшюүд тэрээр озэки цолны төлөө барилдах болно. Украины анхны сэкивакэ болж, түүхэнд нэрээ үлдээсэн ч түүнд баярлаж, хөөрсөн шинж байсангүй.

Өнөөдөр Аонишики оякатагийн хамт Фүкүокагийн Күрүмэ хотод хэвлэлийн хурал хийлгэлээ.

Тэрээр “Энэ банцүкэд сэтгэл ханахгүй байна. Улам дээшээ ахимаар байна. Мэдээж банцүкэд бичигдсэн миний нэр том болсон нь сайхан санагдаж байгаа ч улам томоор бичигдсэн цол байсаар байна. Кюүшюүд амжилттай, сайн барилдаж, 11, 11-ээс дээш давахыг зорилгоо болгож байна. Конишики озэкигийн амжилтыг давлаа гэж байгаа ч тэр алдарт бөхтэй харьцуулах зүйл надад үгүй тул нэг их юм бодохгүй байгаа. Хурдан сэкивакэ больё гэж хичээж зүтгээгүй болохоор цаашдаа ч өөрийнхөөрөө л барилдах болно. Комүсүби болсноосоо хойш озэки болох зорилго тавиад бэлтгэлээ хийж ирсэн. Улам улам дээш дэвшмээр байна” гэж сэтгүүлчдэд ярилаа.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.