UBLife Logo
Newsfeed

АНУ-ын "Шинэ Мисс" Одри Экерт

АНУ-ын "Шинэ Мисс" Одри Экерт

АНУ-д Гоо бүсгүйн “АНУ-ын Мисс 2025” тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээнд Небраскагийн 23 настай Одри Экерт түрүүлж, Америкийн Гоо бүсгүйгээр шалгарлаа.

Тэмцээн Невада мужийн Рино хотод явагдсан бөгөөд ялагчийн нэрийг зарлахад Экерт өвдөг сөхрөн сууж, нулимс унагаасан байна. Тэрээр Небраскагаас төрсөн хоёр дахь “АНУ-ын Мисс” юм.

Найз залуутай.

Одри Экерт Небраска их сургуулийг төгссөн. Финалын шатанд түүнээс шүүгч нар “100 жилийн дараа хүмүүс одоогийн үеийн талаар юу хэлэх бол” гэж асуухад “Манай үеийн давуу тал нь өөрчлөлтөд дасан зохицох чадвартай. Би бүсгүйчүүдийг шинэ зүйл хийхээс бүү ай, олон нийтийн сүлжээг сайн үйлсэд ашигла гэж уриалмаар байна” гэж хариулжээ. Одоо тэрээр залуу тамирчдад сэтгэл зүйн хичээл заадаг.  

“Америкийн Мисс” тэмцээний түүхэнд анх удаагаа ялагчид өнгөрсөн жилийн Мисс биш Дэлхийн Мисс титмийг гардуулан өглөө.

2024 оны Америкийн мисс Ноэлия Фойгт хэрүүл маргаанд холбогдоод титмээсээ татгалзсан билээ.

Одри Экерт энэ жил Тайландад болох “Дэлхийн Мисс 2025” тэмцээнд эх орноо төлөөлнө.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.