UBLife Logo
Newsfeed

“Coldplay” хамтлагийн Крис Мартин, Софи Тёрнер нар үерхэж байгаа гэх мэдээлэл гарлаа

“Coldplay” хамтлагийн Крис Мартин, Софи Тёрнер нар үерхэж байгаа гэх мэдээлэл гарлаа

Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр “Game of Thrones” цувралаар дэлхий даяар алдаршсан жүжигчин Софи Тёрнер болон “Coldplay” хамтлагийн ахлагч, дуучин Крис Мартин нар болзож эхэлсэн тухай шуугьж байна.

Их Британийн Daily Mail UK сайтад мэдээлснээр, тэд хоёул өмнөх харилцаагаа дуусгасны дараахан Лондон хотод нууцаар болзож байхдаа анх олны нүдэнд өртжээ. Мөн уг сайт 2020 оны хуучин бичлэгийг нийтэлсэн бөгөөд түүнд Софи Тёрнер, Крис Мартины төрсөн өдрийн мэндчилгээний бичлэгийг инээд баясалтайгаар үзэж буй нь харагддаг байна.

Тёрнер болон Мартин нар сүүлийн хэдэн долоо хоногийн турш холбоотой байсан гэж үзэж байгаа ч одоогоор аль аль тал нь үерхэж буйгаа албан ёсоор батлаагүй байна.

Софи Тёрнер өмнө нь дуучин Жо Жонастай гэрлэж, хоёр охинтой болсон ч тэд 2024 оны есдүгээр сард салсан билээ.

Тэрбээр 2023 оны сүүлээр Британийн язгууртан Перегрин Пирсонтой үерхэж эхэлсэн бөгөөд 2024 онд Инстаграмдаа хамтдаа авхуулсан халамж дүүрэн зургуудыг нийтэлж, харилцаагаа албан ёсоор ил болгож байсан юм.

Гэсэн хэдий ч Крис Мартинтай холбогдох цуу ярианы дараа Тёрнер болон Пирсоны харилцаа 2025 оны есдүгээр сарын сүүлээр дууссан тухай мэдээлэл гарчээ. Эх сурвалжуудын хэлснээр тэд язгууртнуудын хуримын үеэр үүссэн маргааны дараа харилцаагаа зогсоосон байна.

Харин Крис Мартин өмнө нь жүжигчин Гвинет Пэлтроутай 2003-2014 онд гэрлэж, нэг хүү, нэг охинтой болсон.

Дараа нь тэр 2017 онд жүжигчин Дакота Жонсонтой урт хугацааны харилцаанд орж, сүй тавьсан байсан ч 2025 оны зургаадугаар сард салсан.

Одоогоор Софи Тёрнер болон Крис Мартины үерхлийн талаарх мэдээлэл батлагдаагүй байгаа ч олон нийтийн анхаарлын төвд орж, хоёр алдартны ирээдүйн харилцаа хэрхэн өрнөхийг шүтэн бишрэгчид нь тэсэн ядан хүлээж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.