АНУ-ын Калифорнийн их сургуулийн эрдэмтэд Z үеийнхний үзэгчид дунд судалгаа явуулжээ. Судалгаагаар тэд өсвөр насныханд зориулсан инээдмийн кино, секс үзэгдэл ихтэй драм, контент үзэхийг хүсэхээ болсон нь илэрчээ.
Тус их сургуулиас гаргасан “Teens And Screens” судалгаанд өнгөрсөн наймдугаар сард 10-24 насны 1500 өсвөр үеийнхнийг хамруулсан байна. Зүүмерүүд тв, хэвлэл мэдээллээс үнэн бодит мэдээлэл авахыг хүсдэг нь гарсан бөгөөд 59,7 % нь “нөхөрсөг харилцаатай хүмүүсийн тухай” контент, 54,1 % нь “яг одоо романтик харилцаанд орох сонирхолгүй байгаа” контент үзэхийг хүсэж байгаагаа хэлсэн бол 48,4 % нь орчин үеийн кино, телевизийн шоунд хэт их секс, тийм агуулгатай мэдээлэл байгаа нь таалагддаггүй гэж мэдэгдсэн байна.
Үнэхээр судалгаагаар зүүмерүүдийн үзэх дургүй сэдэвт романтик, токсик харилцаа, хайрын гурвалжин сүүлийн байрт орсон байна. Одоогийн залуус бодит зүйл үзэхээс анимэг илүүд үздэг болжээ. Үүнээс бас нэгэн дүгнэлт гаргаж болох нь Z үеийнхэн бэлгийн харилцаанд орох идэвхгүй болж эхэлж байгаа дүр зураг гарч ирж байгаа юм. Тэд платоник харилцаатай кино үзэхийг илүүд үзэж, судалгаанд оролцогчдын 62 хувь нь кино, шоуг сонирхолтой болгоход заавал секс гаргах, ярих шаардлага байхгүй гэж хариулсан байна.
Үүнийг дагаад Холливудын кинонууд 2000-аад оны үетэй харьцуулахад секс үзэгдэл 40 хувь багасаж, бүх киноны тал хувьд нь гарахаа ч больсон гэнэ. Гэхдээ судалгаагаар зүүмерүүд кино үзэх, ярих дуртай хэвээр байгаа нь гарчээ.
