UBLife Logo
Newsfeed

Энэ жилийн Хэллоуин баяраар болгоомжтой байх ёстой 4 орд

Энэ жилийн Хэллоуин баяраар болгоомжтой байх ёстой 4 орд

Хэллоуин бол жирийн нэг хувцас, хулууны баяр биш ил, далд ертөнцийн зааг, бодит, хийсвэр ертөнцийн хязгаар юм. Энэ өдөр гараг ертөнцийн байрлал тогтворгүй болох тул зарим  ордын хувьд тун түгшүүртэй өнгөрөх шинжтэй. 2025 оны аравдугаар сарын 31-ний өдөр өөрчлөлт, хувиралтын нууцлаг Хилэнцийн хаант улсын ивээл дор өнгөрөх тул хүний мэдрэмж, зөн билэг дээд цэгтээ тулах ёстой. Тэгэхээр энэ жил Хэллоуин баяраар гадагш гараад ч хэрэггүй 4 ордыг танилцуулж байна.

Хилэнц

Хачирхалтай нь энэ өдрийг хаанчилж байгаа Хилэнц өөрөө энэ баяраар маш эмзэг байх болно. Энэ өдөр хилэнцүүдийн эртний айдас сэргэн гарч, өөрийгөө эвдэх, хориотой зүйл хийх, токсик харилцаанд дахин орох хүсэл төрнө. Янз бүрийн экстрим зүйл, хар дом, ёслол хийж эхлэх магадлалтай. Үнэнийг олох гэж зориод энэ баяраар хүнтэй маргалдах, зодолдох аюултай. Үүнээс хамгаалах зам нь архи уухгүй байх, хурц яриа, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийж, эрч хүчээ уран бүтээл, спортод хандуулаарай. Ганцаараа гэртээ сууж байхдаа Хилэнц дотоод ертөнцөө чөлөөлөн, хэрүүл шуугиангүй баярлах болно.

Үхэр

Энэ оны Хэллоуин баяр үхрүүдийн тогтвортой байдал, амгалан сэтгэл зүйг донсолгоно. Гэнэтийн өөрчлөлт, төлөвлөгөө цуцлагдах, урьдчилан таамаглаагүй зардал гээд учирсан зүйлүүд чинь сэтгэлд түгшүүр төрүүлнэ. Хэрэгцээтэйгээсээ илүүг үрэх сэтгэл, эсвэл эсрэгээр алдахаас айгаад юу ч гаргахгүй байх бодол төрнө. Хайр дурлалын харилцаанд хардалт давамгайлж, “засгийн эрхийн” төлөөх тэмцэл, үл итгэлцэл гарч ирэх нигууртай. Сандралд орохгүйн тулд Үхрүүд найдвартай, эртний танилуудтайгаа л уулзаж, том шийдвэр гаргахгүй байх хэрэгтэй. Энэ баяраар та цэвэр агаарт гарч, амттай хоол идэж, өнгөрүүлээрэй. Тайван байхад энэ өдрийн шуурга өнгөрч, та дахиад амгалан тайван болох юм.

Хумх

Энэ жилийн Хэллоуин хумхуудын хувьд сэтгэл зүйн шалгуур байх болно. Хэт их мэдээлэл орж ирэн, үнэн зөвийг нь ялгахгүй будилж, хуурамч мэдээлэлд итгэн, олон нийтийн сүлжээнд хэрүүл хийх магадлал өндөр. Сэтгэл зүй тогтворгүй болсноор хумхууд хяналтаа алдаж, янз бүрийн драм, адал явдалд орно. Энэ баяраар таны гаргах хамгийн сайн шийдвэр бол гэртээ ганцаараа суух, зөвхөн ойр дотныхонтойгоо, олноос хол, чимээгүй суух юм.

Арслан.

Арслангууд энэ өдөр сэтгэл зүйн цохилт авна. Хилэнцийн сөрөг энерги ирж, таны хүмүүст таатай сэтгэгдэл төрүүлэх хүслийг даран нухчина. Тэгэхээр олны анхаарлын төвд байх гэж оролдох бүр амжилт олохгүй. Арслангуудын бахархал, өөртөө итгэх итгэлийг үгүй болгох явдал тохиолдоно. Хайрттайгаа хардалтаас болж муудалцана. Маш сайхан үдэшлэг дээр ч арслангууд алдаа гаргаж, нэр төрөө алдах эрсдэлтэй тул гадуур гарах хэрэггүй. Ер нь олон хүний өмнө гараад хэрэггүй. Үрлэг, зарлага гаргахаас болгоомжил. Хүч чадал гэдэг гадаад төрх биш дотоод сэтгэл гэдгийг сурч авах өдөр болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.