UBLife Logo
Дэлхий

Агуу суутан, тэрбумтан Билл Гейтс 70 нас хүрлээ

Агуу суутан, тэрбумтан Билл Гейтс 70 нас хүрлээ

Билл Гейтс 1955 онд Сиэтлд төржээ. Аав нь өмгөөлөгч, ээж нь багш. Мэдээлэл, компьютер, техникээр тэр багаасаа оролдсон. Гейтс “Лейксайд” элит сургуульд суралцаж байсан бөгөөд энэ сургууль компьютерын ангитай байлаа. Тэнд тэр Пол Аллентэй танилцсан юм.

Гейтс 16 настайдаа анхны том хэмжээний орлогоо олж, 1972 онд Гейтс, Аллен, Пол Гилберт нар “Traf-O-Data компани байгуулан, тээврийн урсгал хэмжих программ зохиож, 20 мянган ам.доллар олсон байна.

Жилийн дараа Гейтс сургуулиа алтан медальтай төгсөж, Харвардын их сургуулийн хуулийн тэнхимд элслээ. Гэхдээ тэр хуулиас илүү математик, компьютер сонирхож байв. Ингээд гуравдугаар дамжаандаа тэр сургуулиасаа хасагдсан юм.

Билл, Аллен хоёр “Microsoft” компаниа байгуулахаар бэлтгэж байсан тул тэр сургуулиас гараад санаа зовсонгүй. Анхны амжилттай ажил нь Altair 8800 систем болж, 1985 онд анхны Windows гарлаа. Нэг жилийн дараа “Microsoft” биржид гарч, Гейтс тэр дороо баян хүн болсон түүхтэй.

Тэр компанийхаа Гүйцэтгэх захирлын албыг 2000 он хүртэл хашиж, 2006 онд удирдлагаас нь гарч, буян, хандивын ажилд анхаарлаа хандуулах болсон.

Энэ жил Билл Гейтс ойрын 20 жилийн дотор хөрөнгийнхөө 99 хувийг сайн үйлсэд зарцуулахаар шийдсэнээ цахим хуудсаараа дамжуулан зарласан. Тэрээр “Намайг үхсэний дараа янз бүрээр хэлэх нь мэдээж. Гэхдээ миний талаар “Тэр баян хэвээр үхсэн” гэж хэзээ ч хэлэхгүй” гэж бичсэн байлаа. Одоогийн байдлаар түүний хөрөнгө 108 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа тул 99 хувийг нь тараан өгсөн ч тэрбумтан хэвээр үлдэх юм.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.