UBLife Logo
Спорт

“The Mongolz” баг Б.Өнөдэлгэртэй 2025 оныг дуустал гэрээ байгуулжээ

“The Mongolz” баг Б.Өнөдэлгэртэй 2025 оныг дуустал гэрээ байгуулжээ

Цахим спортын “The Mongolz” баг бүрэлдэхүүндээ шинэчлэл хийсэн нь нэлээд шуугиан тариад байгаа. Тус баг Senzu-гийн оронд Өнөдэлгэр Controlez Баасанжаргалыг авснаа мэдэгдсэн. Өнөдэлгэр “controlez” Баасанжаргал. 28 настай, хашир туршлагатай тамирчин. Сontrolez-ийн чансаа сүүлийн үед 1.06 байгаа. 2017 онд “The MongolZ” багт тоглож байсан. “Chinggis Warriors” багт тоглож, “ESN Fall Showdown 2025” тэмцээнд хоёрдугаар байр эзэлж байлаа.

“The Mongolz” баг түүнтэй 2025 оныг дуустал гэрээ байгуулжээ. Өнөдэлгэр “controlez” Баасанжаргал “IEM Chengdu 2025”, “BLAST Rivals Fall 2025”, “StarLadder Budapest Major 2025” гэсэн гурван тэмцээнд оролцох юм.

The Mongolz:

Аюуш mzinho Батболд;

Өсөхбаяр 910 Банзрагч;

Содбаяр Techno Мөнхболд;

Гарьдмагнай Blitz Бямбасүрэн;

Өнөдэлгэр Controlez Баасанжаргал;

Эрдэнэдалай Maaraa Баянбат (дасгалжуулагч).

Өнөдэлгэр Controlez Баасанжаргалын анхны тулаан өнөөдөр 15:00 цагаас эхлэх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.