Өнгөрсөн сарын сүүлээр worldpopulationreview.com сайт дээр тун сонирхолтой нэгэн судалгаа гарсан байлаа. Тус сайтаас дэлхийн хамгийн их уншдаг ард түмнийг шалгаруулсан юм.
Ном уншихад зарцуулдаг хугацаа
АНУ – дэлхийн хамгийн их ном уншдаг улс. Америкчууд дунджаар 7 хоногт 7 цагийг уншихад зарцуулдаг байна. Энэ нь жилд 357 цаг гэсэн үг.
Энэтхэг – хоёрдугаар байрт орсон. Тэд америкчуудаас ердөө таван минутаар хоцорсон юм. Жилд 352 цаг ном уншдаг.
Их Британи – Долоо хоногт 6,5 цаг, жилд 343 цаг.
Франц – Долоо хоногт 5 цаг 50 минут, жилд 305 цагийг ном уншихад зориулдаг.
Итали – Долоо хоногт 5 цаг 20 минут, жилд 278 цаг.
Хамгийн их ном уншдаг улсууд
Америкчууд цахим, аудио номоос илүүтэй цаасан ном уншдаг. Коллежид ном унших нь албан ёсны даалгавар болсон байдаг тул тэр үед уншсан номын тоо эрс нэмэгддэг. 2020 оноос хойш дэлхий даяар цахим номын хэрэглээ маш өссөн.

Нэг хүн жилд хэдэн ном уншдаг вэ?
АНУ – 17 ном
Энэтхэг – 16 ном
Их Британи – 15 ном
Франц – 14 ном
Итали – 13 ном
Хамгийн их уншигдсан ном
Бүх цаг үеийн хамгийн их уншигдсан ном бол Библи. Хоёрдугаар байрт Коран судар орж байна. Мөн “Харри Поттер”, “Бөгжний эзэн”, Мао Зэ Дуны эхлэлүүд дэлхийн хамгийн их уншигддаг номын тоонд багтжээ.
