UBLife Logo
Спорт

“The MongolZ” А.Зинченкогийн багт ялагджээ

“The MongolZ” А.Зинченкогийн багт ялагджээ

Хонконгод болж байгаа цахим спортын “BLAST Rivals 2025” тэмцээний эхний тойрогт манай “The MongolZ” баг Украины “Passion UA” багт 1:2 ялагдсан билээ. Энэ багийн эзэн нь Украины хөлбөмбөгийн шигшээ баг, Английн “Ноттингем Форрест” багийн тоглогч Александр Зинченко юм.

Украины шинжээчид “Дэлхийн хүчирхэг багуудын нэгийг ялсан нь том амжилт боллоо. Passion UA баг Америкийн чансаанд дээшилж, “StarLadder Budapest Major 2025” тэмцээнд оролцох эрхээ авахын тулд бүрэлдэхүүндээ хоёр америк, нэг Өмнөд Африк тамирчин авсан” гэж дүгнэсэн байна.

Зинченко энэ багийг 2 жилийн өмнө байгуулж байсан бөгөөд Counter-Strike-ийн түүхэнд хувийн баг нь мейжор тэмцээнд шалгарсан анхны тамирчин болж байв. Мөн Зинченко “YaLLa Compass Spring 2024” тэмцээний үеэр Эдуард zeRRoFIX Петровский техникийн шалтгаанаар тэмцээнээ үргэлжлүүлж чадахгүй болоход оронд нь орж, тоглож байсан удаатай.

Александр Зинченко “Цахим спорт бизнесийн хувьд маш сайн хөгжиж байгаа гэж би боддог. Үзэгч ихтэй тул ирээдүй нь гэрэлтэй. Цахим спортын багтай болох санаа нэлээд өмнө төрсөн. Украин улсаа энэ салбарт нэрийг нь дуурсгах мөрөөдлөө би биелүүлсэн. Багийнхаа Passion UA нэрийг би өгсөн. Удаан бодож эргэлзээгүй.Манай “Арсенал” багийнхан чамд ийм баг ямар хэрэгтэй юм бэ гэж гайхаж байлаа” гэж ярьж байв.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.