UBLife Logo
Нийгэм

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгах ажил 70 хувьтай үргэлжилж байна

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгах ажил 70 хувьтай үргэлжилж байна

Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр дэлбэрэлтэд өртсөн. Тухайн үед тус байрыг дахин засварлахгүйгээр нурааж, шинээр барих шаардлагатай гэсэн улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж байв. Ингээд "Барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр" НӨААТҮГ байрыг буулгаж байна.

Өнөөдрийн байдлаар барилгыг нураах ажил зургаадугаар давхартаа буюу 70 хувьтай үргэлжилж байна. Иргэдийг хохиролгүй болгох үүднээс барилгыг буулгах хөрөнгийг эхлээд нийслэлийн төсвөөс гаргаж, шүүхийн шийдвэр гарч, гэм буруутай этгээдийг тогтоосны дараа гэм буруутай этгээдээр төлүүлэх юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.