ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дарга Сергей Шоугугийн амь насанд халдах оролдлогыг таслан зогсоосноо Холбооны аюулгүй байдлын албанаас мэдээллээ.
"Московский Комсомолец" сонинд бичсэнээр гэмт бүлэглэлд ОХУ-ын хоёр иргэн, Төв Азийн нэгэн Стан улсын иргэн, Украины Киев хотын оршин суугч гэсэн 4 хүн байжээ. Украины иргэн нь ОХУ-ын нутагт хүн амины хэрэг, хууль бус зэвсгийн наймаагаар эрэн сурвалжлагдаж байсан Жалолиддин Шамсов гэгч байжээ.
Тэд Москва хотын Троекуровск оршуулгын газарт аав, ээжийнхээ булшийг эргэж ирэх үед нь Шойгуг дэлбэлэх төлөвлөгөө боловсруулсан байна.
Энэ оршуулгын газарт Шойгугийн аав, ээж, эгч нь “нойрсож” байгаа. 11 дүгээр сарын 12-нд ээжийнх нь нас барсны нэг жил болсон бөгөөд Шойгу энэ өдөр оршуулгын газарт ирэхийг хэрэгтнүүд мэдэж байжээ. Азаар Аюулгүй албаныхан хэргийг мэдэж, оршуулгын газарт тавьсан байсан нууц камер, тэсрэх бөмбөгийг илрүүлсэн байна.
