UBLife Logo
Дэлхий

АНУ тарган, хорт хавдартай, чихрийн шижинтэй хүмүүст виз олгохгүй

АНУ тарган, хорт хавдартай, чихрийн шижинтэй хүмүүст виз олгохгүй

Ерөнхийлөгч Дональд Трампын Засгийн газраас холбогдох албандаа гадаадын иргэдэд виз өгөхдөө илүүдэл жин, зүрхний өвчин, хорт хавдар, чихрийн шижин өвчтэй бол зөвшөөрөл олгохгүй байхыг даалгажээ.  

“The Washington Post” сонинд бичсэнээр энэ тухай дэлхийн өнцаг булан бүрт байгаа ЭСЯ, Дипломат төлөөлөгчдийн газарт мэдэгдсэн байна. Ингэснээр нэгдүгээрт, гадаадын дүрвэгч, цагаачдын тоо буурна. Хоёрдугаарт, эрүүл мэндийн салбарын илүү зардал багасна гэж үзэж байна. Илүүдэл жинтэй хүмүүсийг амьсгал тасалдах эмгэгийн улмаас даралт нь ихсэж, Нэгдсэн улсад төвөг учруулна гэж үзсэн гэнэ.

Цагаан Ордны хэвлэлийн төлөөлөгч Анна Келли “Төрийн департаментаас Америкт улсаас үзүүлдэг эрүүл мэндийн үзлэг, эмчилгээнд хамрагдаж, Америкийн татвар төлөгчдөд дарамт болох бүх хүнд татгалзсан хариу өгөх бүрэн эрхтэй. Хүмүүс манайд эмчлүүлэх гэж ирж байна. Манай эрүүл мэндийн систем америкчуудад л үйлчлэх ёстой” гэж мэдэгдсэн байна.

Мөн виз хүсэгчдээс тэтгэврийн наснаас ахмад хүмүүс, ямар нэг хөгжлийн бэрхшээлтэй эсэх, олон хүүхэдтэй, хөгшин эцэг эхтэй эсэхийг нь сайтар шалгаж байхыг даалгажээ.   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.