Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож байна. Тэрээр ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Михаил Мишустинтэй уулзан ярилцлаа.
Михаил Мишустин “Бид хүмүүнлэгийн хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Москва Улаанбаатарт боловсон хүчин бэлтгэхэд нь тусалж, дэмжиж байгаа. Монголын 70 мянган залуу манай их, дээд сургуулиудыг төгссөн. Тэдний нэг нь эрхэм хүндэт Ерөнхий сайд Г.Занданшатар билээ. Та орос хэлээр үнэхээр чөлөөтэй, маш сайн ярьж байна. Бидэнд маш таатай байна. Монголд орос хэлний сургалт явуулж, заахад туслалцаа үзүүлнэ. Орос, Монголын соёлын өдрүүдийг тогтиол зохион байгуулж байх хэрэгтэй” гэж магтсан байна.
