UBLife Logo
Спорт

"ЧИНГИС ХААН ЦОМ"-ыг Улсын арслан Э.БАТМАГНАЙ гардлаа

"ЧИНГИС ХААН ЦОМ"-ыг Улсын арслан Э.БАТМАГНАЙ гардлаа

Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан "ЧИНГИС ХААН ЦОМ"-ын төлөөх, Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хороо, Эм Си Эс групп, Богд банк, Хос Хаш Оюу ХХК, Гал Хонгор ХХК, Тэргүүн Богд дэвжээний бөх, улсын арслан Энхтүвшиний Батмагнай түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, Залуу Ноёд ХХК, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын заан Сүхбаатарын Сүхбат үзүүрлэв.

Дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Зорчигч Тээвэр 2 ОНӨААТҮГ, Монзол групп, Блю Драгон ХХК, Нэгдэл клуб,  "Таван Хан" дэвжээний бөх, улсын заан Н.Жаргалбаяр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-014 анги, Юү Эл И ХХК, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Эбэг ХХК, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар шалгарлаа.

Наймд улсын арслан Ц.Содномдорж, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын заан Б.Бат-Өлзий, улсын харцага Э.Даш нар үлдэв.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.