UBLife Logo
Спорт

Казахстаны цахим од Данил molodoy Голубенко

Казахстаны цахим од Данил molodoy Голубенко

Улирал дуусахад ганцхан тэмцээн үлдээд байгаа нь Будапешт хотод болох мейжор тэмцээн. Тус тэмцээнд хамгийн түрүүлэх магадлалтай багт зүй ёсоор FURIA тооцогдож байна. Энэ баг гурван тэмцээн дараалан түрүүлж байгаа бол багийн гол од, мэргэн бууч Данил molodoy Голубенко хоёр удаа Шилдэг тамирчны шагнал хүртээд байгаа билээ.

Мolodoy гэж хэн бэ?

Данил molodoy Голубенко Казахстаны Семипалатинскийн уугуул, 20 настай. Багадаа каратэ, хөлбөмбөгөөр хичээллэж байсан ч 7 настайдаа анхныхаа ноутбукийг бэлгэнд аваад хувь заяа нь өөрчлөгджээ. Эхлээд янз бүрийн тоглоом тоголж байсан ч дараа нь CS:GO дээр бүх анхаарлаа хандуулсан байна.

Сургуульд байхаасаа жижиг тэмцээнүүдэд оролцож, мөнгө олж эхэлсэн тул их сургуульд дэвшилгүй, цахим спортоо сонгохоор шийджээ. Удалгүй түүнийг том багууд сонирхдог болж, замнал нь эрс өссөн гэдэг.

Мolodoy тоглож байсан багууд:

ALLINNERS (2024 оны 3-9 сард) – дундаж чансаа 1,24;

DMS ( 2024 оны 9-р сараас 2025 оны 1-р сар) – дундаж чансаа 1,16;

AMKAL ( 2025 оны 1-4-р сар) – дундаж чансаа 1,26.

Нэг их урт биш замналынхаа турш molodoy тогтмол өндөг үр дүн гаргаж, итгэлтэй тоглож байлаа. Энэ үед түүнийг том багууд сонирхох болсон юм.

FURIA багт яаж оров?

AMKAL-д байхдаа нэг удаа бэлтгэл дээр FURIA-тай тоглож үзжээ.  Багийн ахлагч Габриэль FalleN Толедо түүнийг тэр дор нь ажигласан. Дараа нь Толедо “Би donk-той тоглож байгаа мэт саанагдаж байсан. Ирээдүйн маш том од гэдэг нь шууд мэдэгдсэн. Mirage дээр тэр нэг дор дөрвийг алаад хаячихсан. Бид гайхаад л. Энэ бол засаагүй байгаа очир алмааз эрдэнэ л гэсэн үг” гэж ярьж байв.

2025 оны дөрөвдүгээр сарын 11-нд molodoy албан ёсоор FURIA багт шилжсэн. Хүмүүс Бразилын багийн зоримог шийдвэрт гайхаж байлаа. Тэр шууд л үндсэн мэргэн бууч болсон.

FURIA багийн бүрэлдэхүүн:

Габриэль FalleN Толедо – In-Game Leader;

Юри yuurih Сантос – rifler;

Марэкс YEKINDAR Галиньскис – rifler, Entry Fragger;

Каике KSCERATO Серату – rifler, Lurker;

Данил molodoy Голубенко – AWPer.

Түүний амжилт

Тэр мэргэжлийн анхны тулаанаа нутагтаа Казахстанд  “PGL Astana 2025” тэмцээнд хийсэн. Тэр цагаас хойш 6-хан сар болоход Молодой 12 тэмцээнд оролцож амжсан байна.

PGL Astana 2025 – 4 байр;

IEM Dallas 2025 – 9-12 байр;

BLAST.tv Austin Major 2025 – 5-8 байр;

FISSURE Playground 1 – 9-12 байр;

IEM Cologne 2025 – 5-6 байр;

BLAST Bounty 2025 Season 2 – 9-16 байр;

BLAST Open London 2025 – 3-4 байр;

FISSURE Playground 2 – 1 байр;

ESL Pro League Season 22 – 5-8 байр;

Thunderpick World Championship 2025 – 1 байр;

IEM Chengdu 2025 – 1 байр;

BLAST Rivals 2025 Season 2 – 1 байр.

Эхний гурван сарыг дасан зохицох хугацаа гэж ойллгож болно. Гэхдээ тэр үед ч баг нь тогтмол сайн тоглож байлаа. Харин сүүлийн хоёр сард тэд 4 тэмцээнд түрүүлж, Молодой хоёр удаа Шилдэг тоглогч болсон.

Тэмцээн болгонд тэр улам сайжирсаар. Мolodoy багаа дээш аваачиж байгаа нь хүмүүст мэдэгдээд ирсэн юм. Залуу, хэл ус мэдэхгүй, шинэ тамирчин ирээд л багаа чирдэг болж, FURIA ч тэмцээнд түрүүлээд ирдэг болсон юм. Яагаад? Үнэндээ бүх юм жирийн: molodoy зөв үедээ зөв газраа хүрээд ирсэн хэрэг. Саяхан л FURIA урьдчилсан тоглолтод бүдрээд, тоглогчид нь ялалтын амтыг мартсан байсан. Харин шинэ бүрэлдэхүүнтэй болох эрсдэлтэй шийдвэр гаргаснаас хойш тус баг өөрчлөгдсөн юм. Англи хэлэнд шилжиж, хоёр гадаад тоглогч авчрахад нь Бразилд эргэлзэж байсан ч тэд зөв шийдвэр гаргасан нь одоо тодорхой болж байна.

molodoy – мэргэн буч, гол од, үргэлж тогтмол амжилттай;

FalleN – төгс ахлагч, жинхэнэ лидер, хашир туршлагатай, тоглоомыг дээд зэргээр ойлгодог;

YEKINDAR – Liquid-ийн уналтын дараа дахин сэргэсэн. Тун дайчин Entry Fragger, тоглолтын хэмнэлийг заадаг хоёр дахь хүн;

KSCERATO – Найдвартай тоглогч. Ганцаараа ч хувь заяаг шийдэх ур чадвартай.

yurih – Өндөр үр дүн гаргах гэж улайрахгүй, маш найдвартай. Хамаг хар ажлыг гүйцэтгэнэ.

FURIA бол Бразилын сэтгэл хөдлөлтэй баг. Тодорхой зурсан байгууламж, стратегитай Vitality, эсвэл NaVi биш. Молодой ирж ирснээр бразил галыг асааж чадсан хэрэг. Зөв цаг гэдэг нь багийн хувьд ч биш Данилын хувьд яг зөв цаг хугацаа байлаа. Түүний тоглолтын стилиэс эхлээд авьяас, сахилга бат, өөртөө итгэх итгэл энэ бүхнийг бий болгосон юм.

FURIA баг дахь түүний үзүүлэлт

Хэрэв тэр багийн хамт “StarLadder Budapest Major 2025” тэмцээнд түрүүлж чадвал “Оны шилдэг шинэ тамирчин” төдийгүй 2025 Шилдэг тамирчны шагналд ч нэр дэвшин, өрсөлдөх болно. 2025 оны шилдэг 5 тамирчинд ч багтах нь гарцаагүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.