Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 18-нд АНУ-ын NCAA (National Collegiate Athletic Association) - Оюутны спортын үндэсний холбооны дээд буюу I дивизионы сагсан бөмбөгийн лигийн SEC (Southeastern Conference)-д харьяалагддаг Өмнөд Каролинагийн Их сургуулийн "Gamecocks" (Азарган тахианууд) баг 2025-2026 оны улирлын дөрөв дэх тоглолтоо Radford highlanders багтай хийж, 87:58 оноогоор хожин дараалсан дөрөв дэх ялалтаа авлаа.

NCAA-д дөрөв дэх жилдээ тоглож буй манай Ш.Энхийн-Од маань "Азарган тахиануудын" гарааны бүрэлдэхүүнд гарч 21 минут талбайд тоглохдоо 12 оноо, 10 самбар, 2 ассист гэсэн статистик үзүүлж, анхны "дабль-дабль"-аа хийлээ.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
